"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
Бэртсэн хүүхдүүдийн морины уяач ямар ч хариуцлага хүлээхгүй
А.АКЭРКЭ
“Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Наадмын баримтын цуглуулга дансыг (1803-1920) шүүхэд баримтууд нь тухайн оны 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан нь тодорхой харагдсан. Мөн Хан Хэнтий уулын аймгийн Галшар уулын хошууны дансыг шүүж үзэхэд мөн л тухайн оны 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан юм билээ” гэдгийг өнгөрсөн жилийн сүүлээр Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хороо, Эрх зүйн судалгааны төв, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хаврын хурдан морины уралдаан дахь хүүхдийн эрхийн асуудал”-д судалгаа хийснээ тайлагнах үеэр хэлж байв. Түүнчлэн хурдан морины уралдаан нь зөвхөн зун биш өвөл, хавар зохиогдож хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлөхүйц байдлаар бооцоотой гэх мэт хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөрийн хэлбэрийн шинжийг агуулах хандлагатай болж гэснийг нь хэвлэлүүд мэдээлж байсан ч тусыг эс олсоор өнөөдөртэй золгосон.
Үүний үр дүнд багагүй хэл ам дагуулж, өв соёл гэж ирээд хийсэн “Дүнжингарав 2016” хаврын уралдаанаас болж өнөөдөр 16 хүүхэд хөнгөн, хүнд гэмтэл авч, зарим нь хөлөө гипсдүүлчихсэн хэвтэж байна.
Хүний эрхийн үндэсний комиссынхон өчигдөр Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны удирдлагуудтай уулзаж мориноосоо унасан хүүхдүүдийн талаар мэдээлэл өгсөн байна. Энэ талаар холбооны тэргүүн Д.Авирмэдээс тодрууллаа.
-Хүний эрхийн үндэсний комиссынхон та нарт ямар мэдээлэл өгөв?
-15-16 хүүхэд мориноосоо унаснаас хоёр нь хөлөө хугалсан гэдэг гэсэн. Мөн хүүхдүүдийн биеийн байдал гайгүй байгаа гэсэн. Харин шилбээ хугалсан хоёр хүүхдийн хөлийг нь гибсдээд цагдаагийнхан авч явснаас хойш эргээд холбогдоогүй юм байна.
-Шилбэ нь хугарсан хоёр хүүхдээс бусад нь бэртэл, гэмтэл гайгүй юу?
-Тархи нь хөдөлсөн гэсэн мэдээлэл л өгсөн. Хүнд бэртсэн хүүхэд байхгүй гэж байна билээ.
-Хүүхэд бэртэж, гэмтэх вий гэсэндээ энэ уралдааныг хориглох шаардлага хүртэл хүргүүлсэн ч тусыг эс оллоо. Одоо тэдгээр бэртсэн хүүхдүүдийн морь уяачдад ямар нэгэн хариуцлага тооцох боломж байдаг уу?
-Эрх зүйн талаасаа уяачдад хариуцлага тооцох боломжгүй. Яагаад гэвэл ээж, ааваас нь зөвшөөрөл авсан байж таарна. Насанд хүрээгүй хүүхэд ээж, аавынхаа зөвшөөрлөөр л морь унаж байгаа. Тиймээс уяачид нь ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Тухайн хүүхдийн асран хамгаалагчтай гэрээ байгуулаад цалинжуулж байгаа болохоор тэр. Тиймээс хүүхдэдээ зөвшөөрөл олгосон эцэг, эхийн буруу болоод л дуусна.
Харин хүүхэд унаж бэртсэн, талаар Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, уяач П.Сэргэлэн “тайлбар хэлэх боломжгүй” гэв.
Цагдаагийнхан шилбэ нь хугарсан хүүхдүүдийг авч явдаг нь зөв шүү, Түргэн ирээд аваад явсан бол бөөн юм болно. манай цагдаа хүн алсан хүнийг олж чадахгүй. харин хөл нь хугарсан хүүхдүүдийг хурдхн эмчилж магадгүй шүү
Соёолонгийн тоосонд дарагдах нь тэр жилдээ сайн явах монгол ёс ажгуу.Олон мянган жил уламжлагдан мрсэн энэ сайхан ёс заншил минь. ядуу гуйлгачин хүмүүсийн(угаасаа заяа нь тэр ажээ)хүүхдүүд нээх олон бишээ дөчь тавиадхан хүүхдүүд мориноос унаж үхэх нь бидний хийморь сэргээн хурдан морьд давхиж ирэх тэр мөч, хөлсийг нь алгаараа хусан духандаа хүргэх алтан хоромтой зүйрлэх аргагүй.

А.АКЭРКЭ“Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Наадмын баримтын цуглуулга дансыг (1803-1920) шүүхэд баримтууд нь тухайн оны 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан нь тодорхой харагдсан. Мөн Хан Хэнтий уулын аймгийн Галшар уулын хошууны дансыг шүүж үзэхэд мөн л тухайн оны 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан юм билээ” гэдгийг өнгөрсөн жилийн сүүлээр Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хороо, Эрх зүйн судалгааны төв, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хаврын хурдан морины уралдаан дахь хүүхдийн эрхийн асуудал”-д судалгаа хийснээ тайлагнах үеэр хэлж байв. Түүнчлэн хурдан морины уралдаан нь зөвхөн зун биш өвөл, хавар зохиогдож хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлөхүйц байдлаар бооцоотой гэх мэт хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөрийн хэлбэрийн шинжийг агуулах хандлагатай болж гэснийг нь хэвлэлүүд мэдээлж байсан ч тусыг эс олсоор өнөөдөртэй золгосон.
Үүний үр дүнд багагүй хэл ам дагуулж, өв соёл гэж ирээд хийсэн “Дүнжингарав 2016” хаврын уралдаанаас болж өнөөдөр 16 хүүхэд хөнгөн, хүнд гэмтэл авч, зарим нь хөлөө гипсдүүлчихсэн хэвтэж байна.
Хүний эрхийн үндэсний комиссынхон өчигдөр Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны удирдлагуудтай уулзаж мориноосоо унасан хүүхдүүдийн талаар мэдээлэл өгсөн байна. Энэ талаар холбооны тэргүүн Д.Авирмэдээс тодрууллаа.
-Хүний эрхийн үндэсний комиссынхон та нарт ямар мэдээлэл өгөв?
-15-16 хүүхэд мориноосоо унаснаас хоёр нь хөлөө хугалсан гэдэг гэсэн. Мөн хүүхдүүдийн биеийн байдал гайгүй байгаа гэсэн. Харин шилбээ хугалсан хоёр хүүхдийн хөлийг нь гибсдээд цагдаагийнхан авч явснаас хойш эргээд холбогдоогүй юм байна.
-Шилбэ нь хугарсан хоёр хүүхдээс бусад нь бэртэл, гэмтэл гайгүй юу?
-Тархи нь хөдөлсөн гэсэн мэдээлэл л өгсөн. Хүнд бэртсэн хүүхэд байхгүй гэж байна билээ.
-Хүүхэд бэртэж, гэмтэх вий гэсэндээ энэ уралдааныг хориглох шаардлага хүртэл хүргүүлсэн ч тусыг эс оллоо. Одоо тэдгээр бэртсэн хүүхдүүдийн морь уяачдад ямар нэгэн хариуцлага тооцох боломж байдаг уу?
-Эрх зүйн талаасаа уяачдад хариуцлага тооцох боломжгүй. Яагаад гэвэл ээж, ааваас нь зөвшөөрөл авсан байж таарна. Насанд хүрээгүй хүүхэд ээж, аавынхаа зөвшөөрлөөр л морь унаж байгаа. Тиймээс уяачид нь ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Тухайн хүүхдийн асран хамгаалагчтай гэрээ байгуулаад цалинжуулж байгаа болохоор тэр. Тиймээс хүүхдэдээ зөвшөөрөл олгосон эцэг, эхийн буруу болоод л дуусна.
Харин хүүхэд унаж бэртсэн, талаар Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, уяач П.Сэргэлэн “тайлбар хэлэх боломжгүй” гэв.
0 Сэтгэгдэл
2016.03.03
2016.03.03
2016.03.03