Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Н.Батцэрэг: Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах санал өгнө
Засгийн газрын “Сайдын цаг” уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг оролцож, хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон “Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Усны сав газруудын хэмжээнд 2015 онд хийсэн гадаргын усны тоо бүртгэлийн тайлан мэдээг нэгтгэн боловсруулж, Улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгсөн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд “Clean coal” түүхий нүүрс цэвэршүүлэгч уусмалыг амжилттай туршин, Хан-Уул дүүргийн 300 айлд тарааж, хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгуулсан” гэж БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэллээ. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газар нутгийг УИХ-ын тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 0.04 хувиар нэмэгдүүлснийг онцолсон юм. Харин энэ онд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байгаа аж. Мөн Тосон Бумбын нуруу, Дэлгэрхаан уул, Цагаан дэглийн агуй зэрэг нийт 1.84 сая га талбайг хамарсан газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Мөн “Ойн цэвэрлэгээ хөтөлбөр”-ийн хүрээнд ойг эдийн засгийн эргэлтэд оруулж, 32 мянган га ойг цэвэрлэн, 1590 га талбайг улсын болон орон нутгийн төсвөөр ойжуулах ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Мөн АСЕМ-ийн дээд түвшний уулзалттай холбогдуулан хурлын зохион байгуулагч, менежер, зочид буудлын менежер, сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж, чадавхижуулах, зочид буудлуудад зэрэглэл тогтоох ажлыг хийж эхэлжээ. Харин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөвлөсөн таван тэрбум төгрөгөөс 800 орчим сая төгрөгийг долоон аймгийн төвд, үлдсэнийг нь Улаанбаатар хотод хуваарилсан байна. Түүгээр цахилгааны тарифын үнийн зөрүүд олгох замаар түүхий нүүрсний хэрэглээг бууруулах ажлыг үргэлжлүүлсэн аж. Гэсэн хэдий ч агаарын бохирдлыг бууруулахын тулд орон сууцжуулах ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах хэрэгтэй байгаа гэж Н.Батцэрэг сайд хэллээ. Ингэхийн тулд ипотекийн зээлийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.
Засгийн газрын “Сайдын цаг” уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг оролцож, хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл хийлээ.Тэрээр “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон “Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Усны сав газруудын хэмжээнд 2015 онд хийсэн гадаргын усны тоо бүртгэлийн тайлан мэдээг нэгтгэн боловсруулж, Улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгсөн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд “Clean coal” түүхий нүүрс цэвэршүүлэгч уусмалыг амжилттай туршин, Хан-Уул дүүргийн 300 айлд тарааж, хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгуулсан” гэж БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэллээ. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газар нутгийг УИХ-ын тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 0.04 хувиар нэмэгдүүлснийг онцолсон юм. Харин энэ онд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байгаа аж. Мөн Тосон Бумбын нуруу, Дэлгэрхаан уул, Цагаан дэглийн агуй зэрэг нийт 1.84 сая га талбайг хамарсан газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Мөн “Ойн цэвэрлэгээ хөтөлбөр”-ийн хүрээнд ойг эдийн засгийн эргэлтэд оруулж, 32 мянган га ойг цэвэрлэн, 1590 га талбайг улсын болон орон нутгийн төсвөөр ойжуулах ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Мөн АСЕМ-ийн дээд түвшний уулзалттай холбогдуулан хурлын зохион байгуулагч, менежер, зочид буудлын менежер, сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж, чадавхижуулах, зочид буудлуудад зэрэглэл тогтоох ажлыг хийж эхэлжээ. Харин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөвлөсөн таван тэрбум төгрөгөөс 800 орчим сая төгрөгийг долоон аймгийн төвд, үлдсэнийг нь Улаанбаатар хотод хуваарилсан байна. Түүгээр цахилгааны тарифын үнийн зөрүүд олгох замаар түүхий нүүрсний хэрэглээг бууруулах ажлыг үргэлжлүүлсэн аж. Гэсэн хэдий ч агаарын бохирдлыг бууруулахын тулд орон сууцжуулах ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах хэрэгтэй байгаа гэж Н.Батцэрэг сайд хэллээ. Ингэхийн тулд ипотекийн зээлийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
























