Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Зөвлөлдөх уулзалтыг анх удаа видео хэлбэрээр зохион байгууллаа
Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Колумби Улсын Гадаад хэргийн яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг өчигдөр видео хэлбэрээр зохион байгууллаа. Энэ нь гадаадын төлөөлөгчидтэй видео хэлбэрээр хийж буй анхны ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт болсон юм.
Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Колумбийн талаас тус улсын Гадаад хэргийн дэд сайд Патти Лондоно Харамилло тус тус ахлан оролцсон бөгөөд, тус уулзалт нь Монгол, Колумбийн хооронд жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай хоёр талын харилцааны гол механизм юм. Энэ талаар ГХЯ-аас “Мэдээллийн технологи хөгжиж, цахим ертөнцийн цар хүрээ өргөжиж буй өнөө үед газарзүйн байршлаас үл хамааран ийнхүү цахим маягаар хурал, уулзалт хийх нь цаг хугацаа болон төсөв мөнгө хэмнэх давуу талтай бай энэхүү зөвлөлдөх уулзалтаар нотоллоо” гэж мэдээллээ.
Уулзалтын үеэр талууд хоёр талын бүхий л салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн зорилтуудын талаар дэлгэрэнгүй санал солилцсоноос гадна Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-т гишүүн эдийн засгаар элсэхэд хамтран ажиллах асуудлаар ярилцаж, уулзалтын мөрөөр тусгай төлөвлөгөө гарган ажиллахаар талууд тохиролцов.

0 Сэтгэгдэл