Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“Март”-ын бэлгээ сонгож амжсан уу
С.ЭНХ-ҮЖИН
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохиох гэж байна. Энэ өдөр ээжийгээ, эхнэрийгээ хэрхэн баярлуулах вэ, ямар бэлэг сэлт өгөх вэ гээд эрчүүд маань бодлогошрон суугаа нь лавтай. Бага ч болов тус нэмэр болохоор бэлэг дурсгалын хэд хэдэн дэлгүүрээр явахад хаалгаар нь ороод л анхилам цэцгийн үнэр хамар цоргиулж, өнгө өнгийн сарнай цэцэгс нүд баясгаж харагдлаа.
Эмэгтэй хүмүүст ихэвчлэн ямар бэлэг сонгож байгааг ажиглахад сарнай, бамбарууш, дурсгалын зүйл, шоколадны цуглуулга гээд амттан сонгож байсан ч хоёр гуравхан хүн ном, тэмдэглэлийн дэвтрийг сонголтоо болгож байв.Их дэлгүүрт найз бүсгүйдээ бэлэг сонгож яваа Г.Чингүүнтэй ярилцахад ”Би найз охиндоо гэрлэх санал тавихаар бөгж хараад явж байна. Харин ээждээ сарнай цэцгийн баглаатай очдог” гэж ярилаа. Түүнлэн өөрийгөө Г.Насанжаргал гэж танилцуулсан эмэгтэй “Мартын 8-нд тоглолт үзэж, гэр бүлээрээ хоолонд орж л тэмдэглэдэг” гэж ярив. Цэцгийн үнэ сонирхвол нэг ширхэг сарнай 2500-3000, баглаагаараа 25-100 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин номын багц 12 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Гэхдээ бэлэг дурсгалын дэлгүүрүүдийн эрин ирсэн энэ цаг үед тэд үнээ нэмэхээ ч мартаагүй байна билээ. Үүнийг худалдан авагч нар ч хэлж байлаа.
Гэхдээ ээж, эхнэртээ мөнгөнийхөө боломжоор юу хүссэнийг нь бэлэглэж болох ч мөнгөөр биш сэтгэлээрээ баярлуулж ч бас болно. Тухайлбал, нэгдүгээр ангийн сурагч З.Ану-Үжин гүнж зураад “ЭЭЖЭЭ ХАЙРТАЙ ШҮҮ” гэж бичсэнээ өгөхөөр зэхсэн нь үнэхээр өхөөрдөм.
Харин аравдугаар ангийн сурагч Б.Биндэрьяа технологийн хичээл дээрээ ээждээ зориулж цүнх хийж бэлэглэхээр бэлдсэн нь мөн л авууштай санаа байв. Энэ мэтчилэн ээжийгээ, эхнэрийгээ, эгчийгээ баярлуулахад их мөнгө биш сэтгэл байхад л хангалттай.
С.ЭНХ-ҮЖИНОлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохиох гэж байна. Энэ өдөр ээжийгээ, эхнэрийгээ хэрхэн баярлуулах вэ, ямар бэлэг сэлт өгөх вэ гээд эрчүүд маань бодлогошрон суугаа нь лавтай. Бага ч болов тус нэмэр болохоор бэлэг дурсгалын хэд хэдэн дэлгүүрээр явахад хаалгаар нь ороод л анхилам цэцгийн үнэр хамар цоргиулж, өнгө өнгийн сарнай цэцэгс нүд баясгаж харагдлаа.

0 Сэтгэгдэл