Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 18 дугаар хуралдаан болж, АСЕМ-ын мэдээллийн төвийн үйл ажиллагаа, Ази Европын Парламентийн түншлэлийн 9 дүгээр хуралдаан, Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Бизнесийн 15 дугаар чуулга уулзалтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллүүдийг сонсож, хэлэлцлээ.

АСЕМ-ын мэдээллийн төв 3 дугаар сарын 1-нд нээлтээ хийж, үйл ажиллагаа нь тогтмолжсон талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Тус мэдээллийн төвд долоо хоног бүрийн Пүрэв гаригт 11 цагаас Үндэсний зөвлөлийн ажлын хэсгийн дарга нар АСЕМ-тай холбоотой онцлог үйл явдлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм. Мөн АСЕМ-ын хурлуудыг сурвалжлах сэтгүүлчдийг мэргэшүүлэх зорилгоор сард нэг удаа Гадаад хэргийн яам, Дипломат академитай хамтарсан сургалт зохион байгуулна гэлээ.

Ази Европын Парламентийн түншлэлийн 9 дүгээр уулзалт энэ оны 4 дүгээр сарын 21-23-ны хооронд Улаанбаатар хотод болно. Одоогоор 23 орны 100 гаруй төлөөлөгч оролцохоо мэдэгдээд байна гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцууллаа.

0 Сэтгэгдэл