Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Өмнөговьчууд 1108 тэмээг бүртгүүлж, дэлхийн дээд амжилт тогтоов
Өнөөдрийн билэгт сайн өдөр өмнөговьчууд тэмээ, тэмээчдээ алдаршуулах, тэмээчдийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол тэмээ-999” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Дэлхийн Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох уралдаанд газар газрын хурдан 1115 тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж, гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоов. Энэ бол тэмээн сүргээ хайрлан хамгаалдаг хөдөлмөрч говийнхны хичээл зүтгэлийн үр дүн юм.

Их говийн ажилсаг хөдөлмөрч зон олон дэлхийд хоёр бөхт тэмээгээрээ гайхуулж чадлаа. “Монгол тэмээ-999” дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох 1000 тэмээний уралдаанд Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгийн хурдан тэмээд хурдалснаас нэгдүгээр байрт Хүрмэн сумын Батсүхийн Баянмөнх, хоёрдугаар байрт Хүрмэн сумын Батчулууны Түмэнбаяр, гуравдугаар байрт Цогт-Овоо сумын Санжаатогтохын Эрдэнэначин, дөрөвдүгээр байрт Цогт-Овоо сумын Даваадоржийн Алдарсайхан, тавдугаар байрт Хүрмэн сумын Тэрбишийн Дашнамжил нар тус тус шалгарч дэлхийн дахинд аймаг орон нутгийнхаа нэрийг дуурсгав. Элсэн шаргал нутгийн эрдэнэ болсон тэмээн сүрэг түм бумаараа өсөн үржих болтугай.

0 Сэтгэгдэл