Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Монгол инженерүүдийн хийж чаддаг ажлыг хятадуудад өгөх гэнэ
Туул гол дээгүүрх Сонсголонгийн чиглэлийн 289.4 метр төмөр бетон гүүрийг шинэчлэн өргөтгөх засварын ажлыг хятад ажилчдаар хийлгэхээр болжээ. Уг нь энэ ажлыг нь монгол инженерүүд эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан улсын төсөвт ачаалал өгөлгүйгээр 100 хувийн концессын гэрээгээр барих хүсэлтээ илэрхийлж, шаардлагатай материалуудаа бүрдүүлээд өгчихсөн юм билээ. Гэвч нийслэлийн удирдлагууд үүнийг үл тоож, хятадуудад “хадаг барин гүйх” болжээ.
Уг нь дээрх ажил буюу Туул гол дээгүүрх Сонсголонгийн чиглэлийн 289.4 метр төмөр бетон гүүрийг шинэчлэн өргөтгөх засварын ажлыг концессоор хийх саналыг Монголын гүүр барьдаг компаниуд анх гаргажээ. Улмаар энэ саналаа өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд Аж үйлдвэрийн яаманд тавьж, Засгийн газрын 2015 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар тогтоолоор Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтын 2.6 дахь хэсгийг баримтлан нэмэлт өөрчлөлт оруулж, үндэсний компаниудыг эл ажилд татан оролцуулахыг дэмжсэн аж. Товчхондоо, Засгийн газраас энэ ажлыг монголчууд хийх бүрэн боломжтой гэсээр байхад нь уг тогтоол хэрэгжих шатандаа утга агуулга нь өөрчлөгдөж, үндэсний үйлдвэрлэгчээ, бүтээгчдээ дэмжих төрийн бодлого, зарчим алдагдсан байна.
Манай гүүр барьдаг үндэсний компаниуд сүүлийн гурван жилд 50м-324 метр хүртэлх 13 гүүр тодруулбал, 2442.4 метр урт гүүрийг 48.5 тэрбум төгрөгөөр барьж улсад хүлээлгэн өгчээ. Гэтэл монгол инженерүүдээс татгалзсан төдийгүй дээрх гүүрийг засуулахын тулд өмнөд хөршийн хөрөнгө оруулалттай компанид 21 сая ам.доллар буюу 40 орчим тэрбум төгрөг өгч дээрх ажлыг гүйцэтгүүлэхээр болсон байх юм. Учир нь энэхүү зардал нь монголчуудынхаас даруй 30 орчим хувиар илүү гэсэн үг. Тодруулбал, монголчуудын 1м=19.000.000 төгрөгийн өртгөөр барьдаг гүүрийг хятадуудаар 1м=72.000.000 төгрөгөөр бариулахаар зүтгэх болжээ.

0 Сэтгэгдэл