Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Мөсөн замын тээвэрлэлтийг хязгаарлахыг анхааруулав
Онцгой байдлын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томоохон гол, мөрөн, нуур бүхий аймаг, сумын Засаг дарга нар шар усны үер гарч дуустал шаардлагатай газруудад мөсөн замын тээвэрлэлтийг түр хязгаарлаж, шаардлагатай тохиолдолд хориглохыг анхаарууллаа.
Засварлагдсан зам гүүрийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сэргээхдээ холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэх, нуур голууд дээр цас мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээг зохион байгуулахдаа усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэх, эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргах, хайлмагтсан нуур, голын орчимд анхааруулсан, хориглосон тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх зэрэг ажлыг хийхийг чиглэл болголоо.
Мөн аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар холбогдох байгууллагуудтай хамтран хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ, иргэдийн зорчих хөдөлгөөнийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар гүйцэтгүүлэхэд хяналт, шалгалт явуулах, зам гүүрээр түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх, гүүр хоолойн хэсэгт орсон малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэх, гол горхины урсгал гольдрилыг чиглүүлэн засах, урсгал залах далан, шуудууг сэргээн засварлахыг сануулж байна.
Түүнчлэн иргэд, жолооч нар ашиглалтын нөхцөл, шаардлага хангагдаагүй эвдрэлтэй авто болон мөсөн зам, гүүр, тэдгээрийн байгууламжийн талаарх мэдээллийг МХЕГ бусад холбогдох байгууллагуудад өгч байхыг зөвлөв.
Онцгой байдлын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томоохон гол, мөрөн, нуур бүхий аймаг, сумын Засаг дарга нар шар усны үер гарч дуустал шаардлагатай газруудад мөсөн замын тээвэрлэлтийг түр хязгаарлаж, шаардлагатай тохиолдолд хориглохыг анхаарууллаа.Засварлагдсан зам гүүрийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сэргээхдээ холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэх, нуур голууд дээр цас мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээг зохион байгуулахдаа усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэх, эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргах, хайлмагтсан нуур, голын орчимд анхааруулсан, хориглосон тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх зэрэг ажлыг хийхийг чиглэл болголоо.

0 Сэтгэгдэл