Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Худалдаа эрхлэгчид сөрөг хүчний бүлэгт ханджээ
Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, “Да хүрээ трейд” компанийн түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, “Нарантуул трейд” компанийн түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын кафе бар рестораны үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны 1500 гаруй бизнес эрхлэгч Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэгт ханджээ. Тиймээс бизнес эрхлэгчдийн хүсэлтээр сөрөг хүчний бүлэг “НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал” сэдвээр өчигдөр хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Энэ үеэр бизнес эрхлэгчид “Бизнес эрхлэгчид өр зээлийн сүлжээнд орсон, өнөөг хүртэл төрөөс юм хүсэлгүй өөрсдийнхөө амьдрал ахуйг боломжийн хэмжээнд авч явж ирсэн, гэтэл НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх нэрийн дор төр бизнес эрхлэгчид, улмаар иргэдийн халаас руу гар дүрж, “шахааны бизнес” хийж байна. Кассын машин, баримт хэвлэх төхөөрөмж, бар код уншигч, интернэт модемыг худалдан авахад дор хаяж хоёр сая төгрөгийн зардал гаргаж байна. Үүнтэй холбоотойгоор татварын байгууллагаас ирэх дарамт ихэсч, орлого хумигдах, дэлгүүр хоршоогоо хаах, ажлын байраа алдахад хүрээд байгаа” гэж хэлсэн байна. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс бизнес эрхлэгчдийн санал бодол, хүсэлтийг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, энэ асуудлыг шийдэх арга зам, гарцыг эрэлхийлэхээр болсон байна.
0 Сэтгэгдэл
























