СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Д.Пүрэвбаатар: “Энержи ресурс” улсыг залилан мэхэлж байна
ЗӨВ ШҮҮ
Б.ШИРНЭН
“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэргийг АТГ шалгаж байна. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын ахлах зөвлөх А.Гансүх нарын албан тушаалтнууд нэр холбогдож байгаа юм. Мөн тэднийг АТГ-аас сэжигтнээр тооцон, мэдүүлэг аваад байна.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатартай ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Х.Баттулгыг 40 гаруй сая ам.долларын хэрэгтэй холбогдуулан шалгаад багагүй хугацаа өнгөрч. Гэвч, өнөөдрийг хүртэл аль нэг талаас ямар нэг тайлбар, мэдээлэл өгсөнгүй. Харин та энэ хэрэгт Х.Баттулгын өмгөөлөгчөөр ажиллаж байгаагийн хувьд ямар нэг баримт, тайлбар хэлэх үү?
-Би энэ сарын 15-ны өдөр АТГ-т өмгөөлөгчийн хүсэлт гаргасан. Энэ хүрээнд л хэргийн талаар ярих боломжтой байна. Өөрөөр хэлбэл, өөрийн үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх, тухайн гэмт хэрэгт холбогдолгүй болохыг батлах үүднээс хуульд заасан өмгөөлөгчийн эрх үүргийн хүрээнд хэрэгтэй холбоотой баримт, материал цуглуулсан байгаа. Үүнийгээ АТГ-т өгсөн. Цуглуулсан баримт сэлтдээ туйлын итгэлтэй байгаа тул мөн баримтад тулгуурлан ярьж буй зүйлдээ хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ эхлээд хэлмээр байна. Бид өнгөрсөн хугацаанд хэрэгтэй холбоотой ямар нэг зүйл яриагүй. Учир нь, хэргийн байдал, байцаан шийтгэх ажиллагаанд ямар нэг байдлаар саад хийхгүй гэдэг үүднээс хандаж ирсэн. Гэтэл энэ хэрэг эхлээд таван сарын хугацаа өнгөрч байхад ямар ч ахиц гараагүй юм. Тиймээс би хуульч хүний хувьд зарим нэг материал сэлтийг цуглуулж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа нь хууль бус юм байна гэх гаргалгаа хийгээд байгаа.
-“Шинэ төмөр зам” төсөл өөрөө их өргөн хүрээний асуудлыг хамардаг шүү дээ. Тиймээс эхлээд он цагийн дараалалтайгаар өнөөдрийг хүртэл энэ төсөл ямар байдлаар явж ирсэн талаар ярилцмаар байна.
-Болно. “Шинэ төмөр зам” төслийн санхүүжилтийн асуудал хоёр хэсэгт хуваагддаг. Нэг нь “Энержи Ресурс Рэйл” компани олон улсын тендер зарлаад “Самсунг СТ” компанийг өөрсдөө шалгаруулаад анхны санхүүжилтээ хийсэн байдаг. Хоёр дахь нь Засгийн газраас олгогдсон 200 сая ам.долларын санхүүжилтийн асуудал бий. Тиймээс энэ хоёрыг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй байгаа юм. Ямартай ч, Засгийн газраас 2012 оны 11 дүгээр сарын 3-ны 121-р тогтоолоор, 2012 оны 5 дугаар сард 161-р тогтоолоор “Энержи Ресурс”-д олгосон суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц гэж үзээд төрийн мэдэлд шилжүүлэн авч төрийн нэгдсэн удирдлага зохион байгуулалтын дор барьж байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хувийн компаниудаас улс буцаагаад концессоо авчихаж байгаа юм. Ингэхдээ, ажлын хэсэг гаргаад “Энержи Ресурс” хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаар юу хийсэн бэ, гэдгийг нь дүгнэхээр болсон. Мэдээж, ингэж байж улс тус компанид мөнгийг нь буцааж өгнө гэсэн үг л дээ. Энэ хооронд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 65-р захирамж гарч Засгийн газрын 161-р тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” компанийн төмөр замын төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг шинээр байгуулах тусгай зориулалтын компанид хөрөнгө оруулалтад тооцох, эсхүл буцаан олгох талаар хэлэлцээ хийх, шинээр хөрөнгө оруулалт босгохыг Ажлын хэсэгт даалгасан байдаг. Ингээд 2013 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Засгийн газрын 28-р тогтоол гарч Монгол Улсад шинээр барих төмөр замын суурь бүтцийн барих-ашиглах-шилжүүлэх концессийг “Монголын төмөр зам” компанид олгосон юм.
Мөн нэгэнт төмөр замын ажлыг улсын компани хийх болсон тул 2013 оны нэгдүгээр сарын 2-нд “Энержи Ресурс” компани 02 тоот албан бичгээр тухайн үеийн Зам тээврийн сайд, Ажлын хэсгийн ахлагч А.Гансүхэд “ЕРС” гэрээг хүргүүлсэн байдаг. Энэ баримт дээр “Энержи Ресурс” компани олон улсын тендер зарлаад Хятадын гурав, Солонгосын нэг компанийг шалгаруулж, эцсийн дүндээ Солонгосын “Самсунг СТ” компанийг төмөр замын суурь бүтэц барих ажилд шалгаруулсан тухай дурдагдсан байгаа юм. Тэгэхээр эндээс ажиглагдаж байгаа зүйл нь сонин байгаа биз.
-Яг юу нь. “Энержи Ресурс” өөрөө БНСУ-ын “Самсунг СТ” компанийг шалгаруулсан гэдэг нь үү?
-Харин тийм. Гэтэл А.Гансүх, Х.Баттулга нарыг тухайн үед Зам тээврийн сайд, дэд сайд нар байхдаа “Самсунг СТ” компанийг сонгон шалгаруулаад, хамтран мөнгө завшсан гээд буруутгаад байгаа юм. Тиймээс дээрх баримтад тулгуурлахаар А.Гансүх, Х.Баттулга нар “Самсунг СТ”-тэй хамтран мөнгө завшсан гэдэг нь үгүйсгэгдэхээр байгаа биз дээ.
-Тэгээд 55 тэрбум төгрөгийн асуудал хаанаас гараад ирсэн юм бэ?
-Засгийн газар төмөр замын төсөлд оруулсан зардлын тооцоог хянах үүрэгтэй ажлын хэсгийг гурван яамны хамтарсан тушаалаар байгуулсан. Ингээд 2013 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Ажлын хэсгийн дүгнэлт гарсан байна лээ. Энэ дүгнэлтэд, “93.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий нийт ажлаас ерөнхий гүйцэтгэгч “Самсунг СТ” компани 2012 онд хийсэн 29.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий төмөр замын суурь бүтцийн газар шороо, гүүрний дизайн, ус хангамж, балластын бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан” гэж бичсэн байгаа. Харин “93.6 тэрбум төгрөгийг зарцуулж бид үйл ажиллагаа явуулсан” гэж “Энержи Ресурс” компани тооцоо гаргаж өгсөн байгаа юм. Гэтэл ажлын хэсэг 29.9 тэрбум төгрөгийн ажил л хүлээж авсан байгаа биз. Ингээд ямартай ч, 2013 оны тавдугаар сард Концессын гэрээг цуцлах тухай гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр 93.6 тэрбумын ажил хийсэн гээд төрийн өмчид хүлээлгэж өгсөн. Нэгэнт төрийн өмч болсон тул Төрийн өмчийн хороо “Танайх 93.6 тэрбумын ажил хийсэн гэжээ. Ажлын хэсэг 29.9 тэрбумын ажил хүлээж авсан байна. Үүн дээр хүлээгдэж буй есөн тэрбумын ажлыг нэмэхээр нийт 39 тэрбумын ажил хийсэн байна. Тэгвэл үлдсэн 55 тэрбум төгрөгийн ажил хаана байна, мөн анхан шатны баримтуудаа авчир” гэсэн байгаа юм. Гэтэл “Энержи Ресурс” 93.6 тэрбум төгрөгийг маань буцаагаад өгвөл анхан шатны баримтуудаа үзүүлнэ гэсэн утгатай мэдэгдлийг тухайн үеийн “Энержи Ресурс”-ын захирал Батцэнгэл, Оюунбат нар Төрийн өмчийн хороо руу явуулсан байна лээ. Хариуд нь, Төрийн өмчийн хороо 93.6 тэрбум төгрөг зарцуулснаа нотолж, баримт материалаа өгвөл бид Засгийн газарт тайлагнана гэсэн байгаа юм. Гэвч, санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлт байхгүй гэдэг шалтгаанаар өчигдрийг (уржигдрыг) хүртэл Төрийн өмчийн хороонд хүргүүлээгүй байна.
-“Энержи Ресурс” баримтаар нотолж чадаагүй 55 тэрбум төгрөгөө Засгийн газраас нэхэмжилж байна гээд байна уу?
-Яг энэ асуултыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Б.Бат-Олзвой гэдэг хүн дотоод итгэл үнэмшлээ болгосон байгаа юм. Өөрөөр хэлбэл, Бат-Олзвой энэ хэрэг дээр Л.Оюунбат үнийн дүнг нэмэгдүүлсэн байх талтай юм байна. Улсыг онц их хэмжээгээр залилан мэхэлсэн, энэ хэргийнхээ улмаас оргон зайлж магадгүй, баримт материалд засвар оруулж болзошгүй, дахин ямар нэг байдлаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж магадгүй гээд 2016 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр түүнийг мөрдөн байцаагчийн хууль ёсны тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулсан. Гэтэл маргааш нь ойлгомжгүй байдлаар Л.Оюунбатыг цагдаагийн байгууллагын ажилтнууд ирээд суллачихсан. Хүнийг ямар ч тохиолдолд тогтоол, холбогдох шийдвэр, үндэслэлийн дагуу эрх, эрх чөлөөг нь хязгаарладаг. Гэтэл цагдаагийн газрынхан Л.Оюунбатыг гаргачихсан байгаа юм. Тиймээс би энэ хэрэгт цагдаагийн газрынхан оролцсон гэж үзэж байгаа.
-Цагдаагийн газрынхан гэдгийг тодруулж болох уу?
-Энэ үйл ажиллагаанд хамгийн их үүрэгтэй оролцож байгаа хүн бол Монгол Улсын Цагдаагийн газрын дарга Р.Чингис. Би энэ хүнийг хэрэгт холбоотой гэж хардаж байгаа. Яагаад гэвэл, 1989 онд Оросын дотоод явдлын яамны академыг Цагдаагийн хурандаа Төрмандах, Чингис нар хамт төгссөн. Төрмандах нь харин “MCS” компанийн Оджаргалтай 10 жилд нэг ангид суралцаж байсан. Мөн 2000 онд Эрүүл мэндийн сайд байсан Нямдаваа гэж хүн тендер зарлахад “MCS” компани оролцоод булхайн үйлдэл хийж байсан. Харин энэ хэргийг Р.Чингис шалгаж байсан. Тиймээс Төрмандах өөрийн ангийн Оджаргалд туслаад Чингистэй танилцуулж байсан түүх байдаг. Үүнээс хойш миний ажигласнаар Чингис 2000 оноос хойш “MCS” компаниас салаагүй. Нэг ангийн гурван хүүхдийн холбоос болчихоод байна. Л.Оюунбат өөрийн гүйцэтгэсэн ажлыг онц их хэмжээгээр нэмэгдүүлж, улсыг хуурч залилан мэхлэх нөхцөл байдал үүсгээд байна. Үүнийгээ дарж булзахын тулд 55 тэрбум төгрөгийг Х.Баттулга, А.Гансүх нар Зам тээврийн сайд байхдаа нийлж ашиглаад өөрийн дансандаа авсан байна гэх яриаг гаргасан. Ер нь, ингээд л бужигнасан шүү дээ. Энэ 55 тэрбум төгрөгийг улс гаргаагүй, “Энержи ресурс” гаргасан нь тодорхойгүй байгаа биз дээ.

0 Сэтгэгдэл
2016.03.17