Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Улаанбаатар хотод автобус угсрах хамтарсан үйлдвэр байгуулахад Беларусь улс хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Беларусь Улсын Шадар сайд В.И.Семашког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлтийн талаар санал солилцов. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Тэмүүлин, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.В.Чепурной, нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Беларусь улсын Шадар сайд В.И.Семашко “ Би Монгол Улсад анх удаа айлчилж байна. Улаанбаатар орчин үеийн сайхан хот болон хөгжиж байгаад баяртай байна. Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлд манай улс хамтран ажиллаж, хоёр улсын хамтын ажиллагаа өргөн хөгжиж байгаад талархалтай байгаагаа илэрхийлье. Цаашид ч нийтийн тээврийн салбар, нийслэлийн бүтээн байгуулалтын ажлуудад хамтарч ажиллахдаа таатай байх болно. Таныг Минск хотод зочлохыг урьж байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлье.
Сонгуулийн дараа танай улсын нийслэл Минск хотод албан ёсоор зочилно гэдгээ хэлмээр байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх шинэчлэлтийн ажлыг дэмжин тусалж байгаад маш их баяртай байна. Бид Улаанбаатар хотод автобус угсрах үйлдвэр байгуулахаар ярилцаж байна. Энэ талаар танай улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородниковтой өмнө нь ярьж байсан. Уг ажлаа эрчимжүүлж хамтран ажиллахыг хүсч байна” гэлээ.
Харин ноён В.И.Семашко Улаанбаатар хотод автобус угсрах хамтарсан үйлдвэр байгуулах тал дээр хамтарч ажиллахаа илэрхийлж, хоёр тал хоорондоо сайтар тохиролцож, харилцах ашигтай ажиллах хэрэгтэй гэдгээ уламжлав.

0 Сэтгэгдэл