СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан баярын хурал боллоо
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болж, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, албан хаагчид болон чөлөөнд байгаа ахмад дайчдын төлөөлөл оролцлоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч, дайнд оролцсон ахмад дайчдад Монгол ардын журамт цэргийн байгуулсан анхны ялалтын өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ой, Монгол цэргийн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

Тэрээр Зэвсэгт хүчин нь төрийн батлан хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх цэргийн хүч хэрэгсэл болохын хувьд Зэвсэгт хүчний байгуулалт, түүнийг хөгжүүлэх, байнгын бэлэн байдлыг хангах, бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх нь төрийн бодлогын салшгүй нэг чухал хэсэг гэдгийг онцлоод Монгол Улсын Засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөртөө Батлан хамгаалах бодлогын томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж ирсэн гэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтыг хэрэгжүүлсний үр дүнд оюутнууд цэргийн алба хаах болсноор Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орны батлан хамгаалах чадавх сайжирч, их, дээд сургуулийн төгсөгчид төрийн албанд орох нөхцөл бүрдсэнийг тодотгосон юм.
Орон нутгийн хөгжилд цэргийн хүчний үүргийг нэмэгдүүлэхээр Засгийн газраас Архангай, Говь-Алтай аймагт шинээр барилга, инженерийн батальон байгуулах, Орхон аймаг дахь салбарыг барилга инженерийн батальон болгон өргөтгөх шийдвэрийг гаргасан. Энэ мэт батлан хамгаалах салбартай холбоотой нийт 40 гаруй асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл