СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
ОХУ, БНХАУ-ын 130 гаруй компани үзэсгэлэнд оролцоно
М.ЖАВЗАНДУЛАМ
Монголын аялал жуулчлалын холбоо энэ сарын 25-27-нд олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 17 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар хоёр хөрш улсын 130 гаруй аялал жуулчлалын бизнес эрхлэгчид үзэсгэлэнд оролцох хүсэлтээ Монголын аялал жуулчлалын холбоонд хүргүүлсэн байна.
Мөн аялал жуулчлалын компани, зочид буудал, жуулчны бааз, бэлэг дурсгалын дэлгүүрүүд, Их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, жуулчин тээвэр үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд зэрэг дотоодын 250 гаруй байгууллага үзэсгэлэнд хамтарч оролцохоор болжээ.
Эн талаар Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Барсболд “Бид хоёр хөрш улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана. Энэ хүрээнд аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэй ойр дотно байх, цаашлаад аялал жуулчлал нь Монгол улсад төдийгүй бүс нутаг, Азийн улс орнуудад хөгжих Торгоны зам болж өгч байгаа юм. Гурван улсын хамтын ажиллагааны болон олон гэрээ хэлэлцээр байгуулна. Эхний ээлжинд аялал жуулчлалын салбар дахь хүний нөөц болон аялал жуулчлалаа гадаадад сурталчлах талаар лекц, семинарууд явагдана. Монголын аялал жуулчлалын улирлын хугацаа бага. Зургадугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд жуулчин хүлээн авдаг. Энэ гурав, дөрвөн сарыг хэрхэн үр ашигтай зохион байгуулах вэ, түүнд тохирсон хүний нөөцийн асуудлыг хэрхэн бий болгох вэ, гэдгийг ярилцана” гэлээ.
Үзэсгэлэн гурав хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр аялал жуулчлалын бизнес эрхлэгчид хэлэлцүүлэг явуулах бол сүүлийн хоёр өдөр иргэдэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

0 Сэтгэгдэл