СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Хаан банканд итгэж болохгүй шалтгаан
Өнгөрсөн зун Хөвсгөл аймагт байрлах Хаан банканд ажилладаг теллер бүсгүй Даяар дуурсагдах дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Экс ерөнхийлөгч Н.Багабанди нарын дансыг дур мэдэн шалгасан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл тус банкны өөр нэгэн ажилтан маш ноцтой луйвар хийж ажлаасаа халагдсан байх юм. Тэрхүү ажилтан нь “хугацаатай хадгаламж”тай хүний хадгаламжийг барьцаалж зээл аваад банкныхаа шалгалтын ажилчдад баригдаж байжээ. Тус залуу нь хаан банкаар үйлчлүүлэгч эрхэмийн “хугацаатай хадгаламж”ыг барьцаалж бараг зуун сая төгрөгийн зээл авсан байдаг аж.
Өөрийнхөө нүднээс далд, өөрөөсөө илүү найдвартай гэж бодон бид банкны үйлчилгээг сонгож хуруу хумсаа хуйхлан байж цуглуулсан хэдэн төгрөгөө хадгаламж нээлгэн хийдэг. Гэтэл хариуцлаггүй банкны сул хараа хяналтаас болж хадгаламж дахь мөнгөөрөө өөр хэн нэгийг тэжээж буйгаа бид мэддэггүй бололтой.
Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж буй банкуудад хэдэн зуун сая, хэдэн тэрбумын хадгаламжтай олон хүн бий. Насаараа хураасан хөрөнгөө найдвартай гэж банканд хадгалуулж байхад ажил дээрээ уйдсан хүүхэн хүний данс онгичиж бас нэг хурдан баяжих хүсэлтэй залуу харилцагчийнхаа хадгаламжийг барьцаалж зээл авч байх гэж.
Ийм увайгүй ажилчдаа ажлаас нь халж , мөнгө идсэн хүний мөнгийг нь төлүүлээд явахаас өөрөөр харилцагчид энэ талаар мэдээлж уучлал гуйх ухамсар “Хаан банк” нд байгаа болов уу.
Аливаа нэг бизнес эрхлэгч эсвэл хувь хүний дансны мэдээлэл нууцлалын зэрэгтэй байх ёстой. Хувь хүн өөрөө л дансан дахь эд хөрөнгөө мэдэж байвал зохистой. Гэтэл хувь хүний нууцад халдаж дансыг дураараа шалгаж, өөр хэн нэгэн рүү дансан дахь мөнгөнөөс нь шилжүүлнэ гэдэг байж болохгүй хэрэг юм.
Хаан банканд хадгаламжтай иргэн та яг одоо өөрийн дансаа шалгаж үзээрэй. Мөн хамгийн сүүлд хэн таны дансны мэдээллийг шалгасан тухай ч бас лавлахад илүүдэхгүй байх.
Хүний хадгаламж дахь мөнгийг барьцаалаад зээл авч байгаа хүмүүс дансыг тань онгичиж суух бол энүүхэнд болсон байх.
Эх сурвалж: http://amjilt.com
О.Анирзун

0 Сэтгэгдэл