СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Золбин нохой, муур устгах зардлыг нэмнэ
Нийслэлийн Засаг дарга болон, дүүргийн засаг дарга нарын зөвлөлийн хурал өчигдөр болж, хурлаар золбин нохой муур устгалын талаар хэлэлцлээ.
Золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд нохой муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг юм. Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газар золбин нохой, муур устгах ажлыг 2014 оны 04 дүгээр сараас хариуцан ажиллаж байгаа бөгөөд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 2015 оны 8 дугаар сараас эхлэн устгалын ажлыг давхар зохион байгуулж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч энэ зардал одоо хүрэлцэхгүй байгаа гэдгийг дүүргийн дарга нар онцолж байлаа. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ болон дүүргийн ЗДТГ-аас золбин нохой, муур устгах зардлыг нэмэх саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд удаа дараа ирүүлжээ.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотын төвд нохой муурыг буудаж устгалгүйгээр иргэдээс тодорхой хэмжээний ханшаар худалдан авах, уургалан бариад нэг цэгт тээвэрлэн хүргэж устгалд оруулах гэх мэт зохион байгуулалтын ажлуудыг хийх шаардлагатай байгаа учраас золбин нохой муур утсгах үнийг 12 000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэхүү саналыг НИТХ-д өргөн барьж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл