Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Ээлжит бус чуулганаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ
Т.ЦЭЛМЭГ
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдөр 40 тоот захирамж гаргаж, ээлжит бус чуулган зарлав. Маргааш нээлтээ хийх ээлжит бус чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтжээ. Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг дараалалт багтсан.
Мөн Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх юм. Уг дүгнэлтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан “Барьцаалагч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ” гэдэг заалт Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзсэн байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо дээрх асуудлыг хэлцлэцэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм.
УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийхээс дөрөв хоногийн өмнө тус ээлжит бус чуулганыг хаахаар төлөвлөжээ.
Т.ЦЭЛМЭГМонгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдөр 40 тоот захирамж гаргаж, ээлжит бус чуулган зарлав. Маргааш нээлтээ хийх ээлжит бус чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтжээ. Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг дараалалт багтсан.

0 Сэтгэгдэл