СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Эрэгтэйчүүд яагаад эмэгтэйчүүдээс богино насалдгийг эрдэмтэд тогтоож

Судалгаанаас үзэхэд эрчүүд өнөөдөр эмэгтэйчүүдээс 10 жилээр богино насалж байгаа. Эрчүүд амьдралын хамаг хүндийг нуруун дээрээ үүрч, хүнд хүчир ажил хийн, гэр бүлээ тэжээдэг учраас эмэгтэйчүүдээс богино насалдаг гэж өнөө хүртэл итгэсээр ирсэн.
Харин америкийн Ратгерсийн их сургуулийн эрдэмтэд нэлээд удаан үргэлжилсэн судалгааны ажлынхаа үр дүнд эрэгтэйчүүд хамгийн гол нь эмч нарт нэг их итгэдэггүйгээс болоод богино насалдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эрчүүд барагтай өвчин зовлонгоо нууж, эмч нар худал онош тавьж, буруу эмчилнэ хэмээн хайхрамжгүй ханддаг нь эмгэнэлтэй төгсгөлд хүргэдэг гэж судлаачид дүгнэжээ.
Ямар нэгэн өвчин эмгэг хүрсэн ч гэсэн эрчүүд эмчид тэр бүрий зовиураа илэн далангүй хэлж шаардлагатай тусламжийг цагт нь бүрэн авч чаддаггүй гэнэ. Диана Санчес тэргүүтэй эрдэмтэд 250 эрэгтэйг судалгаанд хамруулж ярилцан эрчүүдийн зан чанар, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тухай асуухад эрчүүд ялангуяа эмэгтэй эмчээс зарим зүйлээ нууж байгаа нь анзаарагджээ.
“Эрт цагаас л эрчүүд өөрсдийгөө гэр бүлээ тэжээж авч яваа хүчирхэг, найдвартай, тэвчээртэй хүмүүс гэж үзсээр ирсэн. Энэ чанар нь өвчнийг эрт оношлоход садаа болдог” гэж судалгааны багийн гишүүн доктор Мэри Химмельштейн хэлсэн байна.

0 Сэтгэгдэл