Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Нийтийн тээврээр зорчсон зардлыг нөхөн олгоно
Нийслэлийн нийтийн тээвэрт цахим төлбөрийн системийг өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн нэвтрүүлж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход нь зориулж НИТХ-аас баталсан журмын дагуу цахим төлбөрийн карт олгож байгаа юм. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт энэхүү журам хэрэгжиж байгаа ч алслагдсан дүүргүүдэд хэд хэдэн тодорхой шалтгааны улмаас журам бүрэн хэрэгжээгүй байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга журмын хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А/240 дүгээр захирамж гаргасан аж. Улмаар,нийтийн тээврийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажил бүрэн хийгдэж дуусах хугацаанд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 6/21 дүгээр тогтоолоор батлагдсан “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ыг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Багануур, Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-д заасан “цахим төлбөрийн карт”-ын оронд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэх олгох ажил зохион байгуулахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт үүрэг болгосон байна. Мөн тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлыг тухайн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, тээвэр зохицуулалтын албадын гаргасан гүйцэтгэл, тайланг үндэслэн гэрээний дагуу тухайн сарын баталсан төсөвт багтаан олгох юм байна. Энэхүү захирамжийн дагуу Багануур, Налайх, Багахангай дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр 2016 оны нэгдүгээр улиралд үнэ төлбөргүй зорчсон зардлыг нийслэлийн Тээврийн газраас холбогдох журмын дагуу нөхөн олгохоор болжээ.
Нийслэлийн нийтийн тээвэрт цахим төлбөрийн системийг өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн нэвтрүүлж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход нь зориулж НИТХ-аас баталсан журмын дагуу цахим төлбөрийн карт олгож байгаа юм. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт энэхүү журам хэрэгжиж байгаа ч алслагдсан дүүргүүдэд хэд хэдэн тодорхой шалтгааны улмаас журам бүрэн хэрэгжээгүй байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга журмын хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А/240 дүгээр захирамж гаргасан аж. Улмаар,нийтийн тээврийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажил бүрэн хийгдэж дуусах хугацаанд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 6/21 дүгээр тогтоолоор батлагдсан “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ыг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.Багануур, Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-д заасан “цахим төлбөрийн карт”-ын оронд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэх олгох ажил зохион байгуулахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт үүрэг болгосон байна. Мөн тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлыг тухайн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, тээвэр зохицуулалтын албадын гаргасан гүйцэтгэл, тайланг үндэслэн гэрээний дагуу тухайн сарын баталсан төсөвт багтаан олгох юм байна. Энэхүү захирамжийн дагуу Багануур, Налайх, Багахангай дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр 2016 оны нэгдүгээр улиралд үнэ төлбөргүй зорчсон зардлыг нийслэлийн Тээврийн газраас холбогдох журмын дагуу нөхөн олгохоор болжээ.
0 Сэтгэгдэл
























