Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Эрх чөлөөний талбайд ”Таван толгойг ард түмэндээ өгье” цуглаан болно
Өнөөдөр 11,00 цагаас нийслэлийн Эрхчөлөөний талбайд “Жудагт Монгол” хөдөлгөөнөөс Эв нэгдлийн цуглаан зохион байгуулах юм байна. Энэ цуглааныг дэмжиж МоАХ оролцох болсныг МоАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г. Байгалмаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өчигдөр хэвлэлийн хурал хийж зарласан. Тэд “Зөвхөн Тавантолгой тойрсон асуудал биш АН, МАН-ын дамнасан улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн үйлдлүүдийг эсэргүүцэж энэ жагсаал цуглаанд МоАХ оролцоно” гэж мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ”Улс төрд болж байгаа үйл явдлууд, Ардчилсан намын зөрчил, ар араасаа цуварч байгаа баривчилгаа бол Тавантолгойн төлөөх тэмцэлтэй шууд холбоотой. 2005 оноос энэ асуудал босч, улс төр болон бизнесийн томоохон бүлэглэлүүдийн олз болсон. 2007 онд МоАХ жагсаал, цуглаан хийж байж улсад үлдээсэн. Харамсалтай нь тэр үед дөрвөн хувийг нь улс төр, бизнесийн бүлэглэлд алдсан. Үүнээс хойш Ухаа худагийг эзэмшиж байгаа улс төр, бизнесийн бүлэглэлүүд Эрдэнэс Тавантолгойг гацааж байна. 2015 онд Засгийн газар М.Энхсайхан сайдыг томилж, мега төслүүд дээрээ тавьж түүний гараар энэ Тавантолгойн гэрээ хийгдсэн юм. Яагаад хийгдсэн бэ гэвэл Ухаа худагийг эзэмшиж байгаа Энержи Ресурс компани болон түүний цаана байгаа MMC нэртэй компани хоёр жилийн дараа томоохон өрөнд орж, дампуурах нь тодорхой болсон байсан. MMC бараг дампуурлаа зарласан байгаа. Уг компани 1.3 тэрбум долларын өртэй. Би үүнийг ажлын хэсгийн дүгнэлт гаргахдаа хэлж байсан. Ийм өртэй компанид Таван толгойг өгч болохгүй гэдэг дүгнэлтийг би тухайн үедээ гаргаж өгсөн юм. Хэрэв бид гэрээгээ байгуулаад явуулчихсан бол Монголын гурван сая иргэний эзэмшиж буй Таван толгойгоо “тавиад туучих” байсан. Үүнийг бид зогсоож чадсан. Одоо тэгвэл Шинхуа ММС нарын хамтын ажиллагааны гэрээг зогсоосны төлөө энэ хүмүүс биднээс өс хонзонгоо авч байна. Тийм ч учраас энэ баривчилгаа явагдаж байгаа. Эрчүүдийгээ дийлэхгүй болоод ирэхээр эмэгтэйчүүд, хүүхдүүд рүү орж айлган сүрдүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Өнөөдөр АН, МАН гэж хуваагдахаа больсон. АН болон МАН-ын дамнасан улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн асуудал яригдаж байна. Маргаашийн жагсаал цуглаанд бид энэ асуудлыг ярих ёстой. Бид үр хүүхдүүддээ Таван толгойн орд газрыг үлдээх ёстой” гэсэн юм.
hen avah gd bgaan be
Өнөөдөр 11,00 цагаас нийслэлийн Эрхчөлөөний талбайд “Жудагт Монгол” хөдөлгөөнөөс Эв нэгдлийн цуглаан зохион байгуулах юм байна. Энэ цуглааныг дэмжиж МоАХ оролцох болсныг МоАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г. Байгалмаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өчигдөр хэвлэлийн хурал хийж зарласан. Тэд “Зөвхөн Тавантолгой тойрсон асуудал биш АН, МАН-ын дамнасан улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн үйлдлүүдийг эсэргүүцэж энэ жагсаал цуглаанд МоАХ оролцоно” гэж мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ”Улс төрд болж байгаа үйл явдлууд, Ардчилсан намын зөрчил, ар араасаа цуварч байгаа баривчилгаа бол Тавантолгойн төлөөх тэмцэлтэй шууд холбоотой. 2005 оноос энэ асуудал босч, улс төр болон бизнесийн томоохон бүлэглэлүүдийн олз болсон. 2007 онд МоАХ жагсаал, цуглаан хийж байж улсад үлдээсэн. Харамсалтай нь тэр үед дөрвөн хувийг нь улс төр, бизнесийн бүлэглэлд алдсан. Үүнээс хойш Ухаа худагийг эзэмшиж байгаа улс төр, бизнесийн бүлэглэлүүд Эрдэнэс Тавантолгойг гацааж байна. 2015 онд Засгийн газар М.Энхсайхан сайдыг томилж, мега төслүүд дээрээ тавьж түүний гараар энэ Тавантолгойн гэрээ хийгдсэн юм. Яагаад хийгдсэн бэ гэвэл Ухаа худагийг эзэмшиж байгаа Энержи Ресурс компани болон түүний цаана байгаа MMC нэртэй компани хоёр жилийн дараа томоохон өрөнд орж, дампуурах нь тодорхой болсон байсан. MMC бараг дампуурлаа зарласан байгаа. Уг компани 1.3 тэрбум долларын өртэй. Би үүнийг ажлын хэсгийн дүгнэлт гаргахдаа хэлж байсан. Ийм өртэй компанид Таван толгойг өгч болохгүй гэдэг дүгнэлтийг би тухайн үедээ гаргаж өгсөн юм. Хэрэв бид гэрээгээ байгуулаад явуулчихсан бол Монголын гурван сая иргэний эзэмшиж буй Таван толгойгоо “тавиад туучих” байсан. Үүнийг бид зогсоож чадсан. Одоо тэгвэл Шинхуа ММС нарын хамтын ажиллагааны гэрээг зогсоосны төлөө энэ хүмүүс биднээс өс хонзонгоо авч байна. Тийм ч учраас энэ баривчилгаа явагдаж байгаа. Эрчүүдийгээ дийлэхгүй болоод ирэхээр эмэгтэйчүүд, хүүхдүүд рүү орж айлган сүрдүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Өнөөдөр АН, МАН гэж хуваагдахаа больсон. АН болон МАН-ын дамнасан улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн асуудал яригдаж байна. Маргаашийн жагсаал цуглаанд бид энэ асуудлыг ярих ёстой. Бид үр хүүхдүүддээ Таван толгойн орд газрыг үлдээх ёстой” гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Ervv
mongoliin tur ervv eer dutaad bna y
2016.03.30
2016.03.30
























