Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Г.Байгалмаа: МоАХ үеийн үед ард түмнийхээ талд байсаар ирсэн

Монголын Ардчилсан холбооны гишүүд дэмжигчид бид 2007 оны долдугаар сарын 24-26-нд Сүхбаатарын талбайд суулт хийж байлаа. Тэр үед буюу 2007 оны долдугаар сарын 9-нд нь Оюутолгойн гэрээ, 10-нд Тавантолгойн гэрээний төслийг тухайн үеийн Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Хүмүүс баяр, наадамд анхаарал хандуулж, амралтаа аваад хөдөө гадаа явсан хойгуур нь энэ гэрээнүүдийг оруулж ирсэн нь өнөөх чоно борооноор гэгч л болж байлаа.
Энэхүү гэрээнүүд учир дутагдалтай байсныг МоАХ анхааралдаа авч, энэ чигээр нь яавч явуулж болохгүй, эргэн харах шаардлагатай гэж байр сууриа илэрхийлж, суулт хийж тэмцсэн.

Гэрээнийн төсөлд юу тусгасан бэ гэвэл Тавантолгойг зүгээр л найр тавиад өгөх тухай байв. Тухайн үед Тавантолгойд 1,5-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай учир Монгол Улс дангаараа ашиглах боломжгүй ээ. Дотоодын нөөц боломж байхгүй ээ гэж байлаа. Гэвч хэдийнэ Тавантолгойн 14 хувийг “Энержи Ресурс” компани буюу тэр үеийн Монгол Ардын хувьсгалт нам, Ардчилсан намын нэр бүхий 14 хүн авсан байв. Бид тэр хүмүүсийн нэрсийг зарлаж байсан. УИХ-ын гишүүн Гаваагийн Батхүү, анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Сангажавын Баярцогт, Монголын Үндэсний ардчилсан намын дарга Мэндсайханы Энхсайхан, УИХ-ын гишүүн байсан Цэгмидийн Цэнгэл, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд, УИХ-ын гишүүн байсан Долоонжингийн Идэвхтэн гэх мэт нарын хүмүүс байсан юм. Хувьцаа эзэмшиж байсан 14 хүнээс зарим нь өөрийн хувиа шилжүүлсэн гэж байгаа ч ямар аргаар, яах зорилготой Тавантолгойн лицензийг авснаа хэлэх цаг нь болсон.
МоАХ үеийн үед ард түмнийхээ талд байсаар ирсэн. Тиймээс Тавантолгойн хувьцааг яаж олж авсныг энэ хүмүүсээс асууъя. Ардчилсан Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу бид шаардах эрхтэй.
Монголын Ардчилсан Холбооны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргаь УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаагийн “Эв нэгдэл” цуглаанд хэлсэн үг

0 Сэтгэгдэл