СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Увсыг зорьсон тусламж “хэрүүл” дагуулав
Увс аймаг руу Улаанбаатараас 800 боодол өвс, 200 уут тэжээл ачсан машин хөдөлжээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” нэртэй тоглолтынхоо хувиас хүртээсэн нь энэ байв. Үнэхээр УИХ-ын гишүүн нь санаачлаагүй байхад Увс нутгийн дуучин хүү ийм санаачилга гаргаж ард түмэндээ тусаллаа хэмээн олон хүн тэднийг сайшаан дэмжсэн. Энэ жил зарим аймаг хүнд байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хаваржилт хүндэрч байна. Өнгөрсөн зун гантай байсан учраас өвс тэжээлээ ч хангалттай хуримтлуулж чадаагүй. Ийм үед сайхан сэтгэлийн тус жижигхэн ч гэсэн багадахгүй нь ойлгомжтой. Гэтэл тэдний тусламжаар очсон өвс тэжээлийг мөнгөөр зарлаа гэх мэдээлэл өвсөнд гал тавьсан мэт сошиал ертөнцөөр тархан олон хүн төрийн муу муухайг гайхлаа.
Гавьяатын уйлж байгаа зураг нь гэх зураг ч явлаа. Гэтэл 800 боодол өвсийг тухайн орон нутагт борлуулагдаж байгаа үнээр нь тооцвол 8 сая төгрөг, 200 шуудай тэжээл нь 2,4 сая төгрөг болж байгаа юм байна. Ингээд нийт 10,4 сая төгрөгийн өвс тэжээл Увс аймагт хувиарлагджээ. Харин тээврийн зардал нь 6,3 сая төгрөг. Өөрөөр хэлбэл, Увсад зориулсан 10 сая төгрөгөөс 4,1 сая нь бодит дэмжлэг болж очиж. Энэ нь 410 боодол өвс гэсэн үг. Хэрвээ Увс аймгийн зүгээс тээврийн зардлаа тооцоод тусламж очихоос өмнө энэ талаар тохиролцож чадсан бол малчдад илүү бодитой тусламж хүрэх байсан биз.
Гэтэл тээврийн зардлаа төлөхийн тулд өвс, тэжээлээ зарахаас өөр аргагүй болсон гээд хэлээд сууж байгаа орон нутгийн удирдлагуудыг яалтай. Толгой дохиод хүлээн зөвшөөрөх үү. Орон нутаг тусламж хүсдэг гэтэл тэр тусламж нь бодит байж чаддаг эсэхд эргэлзэхээс өөр аргагүй байдаг учраас ийн өвсийг өвсөөр нь тэжээлийг тэжээлээр нь яс тас тоолоод явуулсан биз. Магадгүй өвс тэжээлээ үнэ мөнгөөр нь тохироод Увсаас нь худалдаад авсан бол малчдад бодит дэмжлэг болоод хүрэх байсан ч юм бил үү.
Ямар ч байсан тусламж дэмжлэг тойрсон хэл ам ийн тасрахгүй байгаа нь харамсалтай.
Орон нутгийн удирдлагууд хэдийгээр өвс тэжээлийг 50 хувийн үнээр өгсөн ч малчдынхаа дунд судалгаа явуулж, 1000 малтай айлд 5 боодол өвс, таван шуудай тэжээл, 500 малтай айлд тус бүр гурвыг гэх мэтээр хувиарласан гэж байв.

0 Сэтгэгдэл