СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
АТГ: Р.Эрдэнэбүрэнг хээл хахууль авсан үндэслэлээр цагдан хорьж байна
Авлигатай тэмцэх газраас Гааль татварын ерөнхий газрын зарим албан хаагчид болон УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг саатуулан шалгаж байна. Энэ хэргийн талаар АТГ-ын газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав.
-УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг Гааль, татварын ерөнхий газрын зарим албан хаагчдад холбогдох хээл хахуулийн гэмт хэрэгт саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарлаа. Ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бэ?
-Авлигатай тэмцэх газраас Р.Эрдэнэбүрэнг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шалгаж байна. Харин түүнийг Гааль татварын ерөнхий газрын зарим албан хаагчидтай холбоотой хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгасан зүйл байхгүй.
Харин Гааль, татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга “М”-ийг албан тушаалын эрх мэдлийг ашиглан, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан гэх үндэслэлээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шалгаж байгаа бөгөөд Р.Эрдэнэбүрэн, “М” нарыг өнгөрсөн сарын 31-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч саатуулсан. Эдгээр хүмүүс нь нэг өдөр л саатуулагдсан болохоос тус тусдаа өөр эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа болохоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Гааль, татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга шалгагдаж байгаа нь Замын-Үүдийн гаалийн байцаагч нарын хэрэгтэй холбоотой юу?
-Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа болохоор үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Харин АТГ-аас Гааль, татварын ерөнхий газартай хамтран тухайн салбарын хэмжээнд төрийн албаны болон байгууллагын ёс зүйн дүрмийг чандлан сахиж ажиллах, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын хор аюулыг албан хаагчдад ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигын шалтгаан нөхцлийг илрүүлэн тогтоох, үр дагаварыг нь арилгахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Авлигатай тэмцэх газраас Гааль татварын ерөнхий газрын зарим албан хаагчид болон УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг саатуулан шалгаж байна. Энэ хэргийн талаар АТГ-ын газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав. -УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг Гааль, татварын ерөнхий газрын зарим албан хаагчдад холбогдох хээл хахуулийн гэмт хэрэгт саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарлаа. Ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бэ?

0 Сэтгэгдэл