СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Монголчууд савх үйлдвэрлэж Япон руу экспортолжээ
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцсан. Аж үйлдвэрийн бодлого болон ЖДҮ үйлдвэрийг дэмжих сангийн зээл, Сум хөгжүүлэх сангийн зээлийн журмын өөрчлөлтүүдийн талаар үйлдвэр эрхлэгчдэд танилцуулж, санал бодлоо хуваалцав. Дараа нь тэрээр төр хувийн хэвшлийн түншлэл буюу концессын гэрээгээр хэрэгжүүлж буй замуудын ажилтай танилцлаа. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Пик девелопмент” ХХК, “Кью Эс Си” ХХК-иуд хамтран хэрэгжүүлж буй авто замын төслийн ажлын явцтай танилцсан юм.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны дөрвөн замын уулзвараас Ерөө, Хүдэр сумыг холбосон 104.5 км авто замыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Авто замын ажил концессын гэрээгээр хэрэгжиж буй “Уул уурхай металлургийн цогцолбор” байгуулах төслийн хүрээнд хийгдэж байгаагаараа онцлог. Одоогоор авто зам барих ажлыг эхлүүлж, замын далангаа барьж, гүйцэтгээд байна.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэхүү концессоор хэрэгжиж буй авто замын ажлын явцтай танилцсаны дараа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус суманд баригдаж буй зам, гүүрийн ажилтай танилцлаа. “Ган гүүр” компани ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Нийт дөрвөн тэрбум төгрөгийн өртгөөр баригдаж буй тус гүүрийн ажлыг хэвийн үргэлжлүүлэхэд үлдэгдэл санхүүжилт нь тулгамдсан асуудал болоод байгаа аж.
Үүний дараа Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Ерөө сумын нутагт үйл ажиллагаа эрхэлж буй вакум цонх, хаалганы “Ерөө вакум” үйлдвэрт очсон. 2001 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас долоон сая төгрөгийн зээл авсан тус үйлдвэр орон нутгийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй Хүдэр зэрэг зэргэлдээх сумдын захиалгыг хийж, гүйцэтгэдэг аж. Улирлаас хамаарч захиалга харилцан адилгүй байдаг ч өдөрт дунджаар 10-20 цонхны захиалга тогтмол ирдэг гэв. Ерөө сумынхны хувьд орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжиж вакум цонх, хаалгаа хийлгэдэг байна. Учир нь Дархан, Улаанбаатар зэрэг төв суурин газраас вакум цонх, хаалга худалдаж авахаар тээвэрлэлтийн зардал өндөр тусдаг төдийгүй эвдэрч гэмтсэн тохиолдолд хол явах шаардлага тулгардаг гэлээ. Тус компани үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр өргөтгөл барьж удахгүй ашиглалтад оруулах аж. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сум хөгжүүлэх сангийн зээлийн журамд өөрчлөлт оруулсныг хэлээд үйлдвэрлэгч банктай харилцаж цаашид асуудлаа шийдвэрлэх шударга зохицуулалт хийснийг дуулгалаа.
Ингээд дараа нь очсон үйлдвэр бол Ерөө сумын Бугант тосгон, Хүдэр суманд орших “Савхны үйлдвэр”-үүд байлаа. Ерөө сумын Бугант тосгонд орших савхны үйлдвэр орон нутгийнхнаа тогтмол ажлын байраар хангаж, жилд 400 сая ширхэг савх үйлдвэрлэдэг байна. Бүтээгдэхүүнээ 100 хувь экспортод гаргадаг бөгөөд цаашид технологио шинэчилж, сайжруулах зайлшгүй шаардлага тулгарчээ.
Харин Хүдэр суман дахь “Тарс” савхны үйлдвэрийнхэн орон нутагтаа 80 гаруй иргэнийг тогтмол ажлын байраар хангадаг төдийгүй бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг юм байна. Үүнээс гадна Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өнгөрсөн онд 600 сая төгрөгийн зээл авсан газар тариалан болон гурилын үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлдэг “Хаан шоргоолж” үйлдвэрийнхэн бүтээн байгуулалтынхаа ажлын 50 хувийг хийжээ.
Цаашид үйлдвэрлэлийн процесс руу бүрэн шилжих бэлтгэл ажлаа хангаж буйгаа салбарын сайддаа хэллээ.

0 Сэтгэгдэл