Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
МАН: Хэнийг ч хамаагүй огцруулна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг алдаагаа засахгүй бол огцруулна гэж үгсэн хуйвалджээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-ын даргын зүгээс ээлжит бус чуулганыг удаа дараа зарласан нь зайлшгүй шаардлагатай хэлэлцэх асуудал биш юм. Хамгийн сүүлд зарласан ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдлыг үүссэн оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нь УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудлыг тавихаас аргагүй болгосон. Ийм учраас УИХ-ын даргыг огцрох ёстой гэсэн шаардлага хүргүүлэхээр болсон” гэлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Эдийн засгийн чуулганыг нээж хэлсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үгэндээ Монгол Улсын гадаад харилцаа, аюулгүй байдалд хэтдээ ноцтой асуудал үүсгэж болохуйц хариуцлагагүй үг хэлсэн. Энэ үгээ залруулж хэлэхийг шаардаж байна. Хоёрт, өр зээлтэй холбоотойгоор миний бие болон МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд рүү дайрч давшилсан. Өөрсдийнхөө хөрөнгийг барьцаалж үндэсний хэмжээний үйлдвэр барихын тулд зээл авсныг мушгин гуйвуулж, олон улсын хөрөнгө оруулагчид, дипломат төлөөлөгчийн газрын төлөөллийн өмнө шившгээ хутгасанд харамсч байна. Хариуцлагагүй мэдэгдлээ засч залруулах бичгийг Засгийн газрын тэргүүнд хүргүүлнэ. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол хариуцлага тооцох асуудлыг хөндөх болно” гэсэн байна.

0 Сэтгэгдэл