СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордон боллоо.

Хэлэлцүүлэгт Сангийн яам, Хууль зүйн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам зэрэг төрийн төв байгууллагаас гадна аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга зэрэг нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөл, Удирдлагын академийн эрдэмтэн, судлаач багш нар, олон улсын байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, бодлогын баримт бичгийн төслийн талаар хэлэлцэж улам сайжруулж, боловсронгуй болгоход санал бодлоо хэллээ.
Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого нь Монгол Улсад төвлөрлийг сааруулах үйл явцыг дэс дараатай, харилцан уялдаатай, цогц байдлаар хэрэгжүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд илүү үр дүнтэй, хүртээмжтэй хүргэх ил тод, оролцоотой, хариуцлагатай сайн засаглалыг дэмжин хөгжүүлэхэд чиглэнэ.
Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Засгийн газраас Монгол Улсад Захиргааны болон төсвийн төвлөрлийг сааруулах үйл явцыг дэс дараатай, харилцан уялдаа холбоотой, цогц байдлаар шийдвэрлэх үндсэн зорилго бүхий стратегийн баримт бичиг боловсруулах, мөн түүнчлэн Засгийн газрын болон нутгийн удирдлагын байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийн дахин хуваарилах аргачлалыг Монгол Улсын нөхцөлд тохируулан боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

0 Сэтгэгдэл