Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагдаагийн байгууллага ломбардуудтай хамтарч ажиллана
Энэ оны эхний улиралд нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн орлогч, хурандаа Б.Даваажав мэдээлэл хийлээ. Тэрээр “Сүүлийн үед галт зэвсэг хэрэглэсэн дээрмийн хэрэг бүртгэгдэх болсон. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ мэдээлэл, ухуулга нэлээн хийгдсэн ч амар хялбар аргаар амь зуух гэсэн залуус галт зэвсэг хэрэглэн банк, санхүүгийн байгууллага, ломбарданд халдаж, дээрэм хийсэн хэрэг хэд хэд гарлаа. Жишээлбэл, хамгийн сүүлд өнгөрсөн сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн XV хороонд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбарт малгайтай цамц, хар алаг пүүзтэй, гартаа буутай төстэй зүйл барьсан этгээд нэвтэрч, дээрэмдэхийг завсдсан. Энэ хэргийг манай алба хаагчид шуурхай ажилласны дүнд илрүүллээ. Энэ мэт зэвсэглэсэн дээрмийн шалтгаан, нөхцөлийг судалж үзэхэд ихэвчлэн урьд нь хулгай, дээрмийн хэргээр шалгагдаж, ял эдэлж байсан этгээдүүд үйлдсэн байна” гэлээ.

Түүнчлэн, судалгааны дүнд улсын хэмжээнд гарч буй нийт гэмт хэргийн тохиолдлын 68.1 хувь нь нийслэлд, үлдсэн нь аймаг, орон нутагт үйлдэгдсэн гэх дүн гарчээ. Хэрэгт холбогдогсдын ихэнх нь ажил, сургуульгүй, шөнө орой тэнэдэг, согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс байгаа нь харагдаж байна гэв. Мөн өнгөрсөн он болон энэ оны эхний улиралд 1600 гаруй гар утас, 1200 гаруй зурагт хулгайлагдсан гэх дүн гарчээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас гар утас, зурагт авдаг ломбардуудтай хамтарч ажиллах шаардлагатай байгааг ч хэлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан