Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Өдөрт арван хүн хорт хавдраар нас барж байгаа гэв
-Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар “Манай холбоо өнгөрсөн сард “Хавдаргүй Монголын төлөө” хөдөлгөөн өрнүүлсэн. Аяны хүрээнд анзаарагдсан нэг асуудал бол хорт хавдар өдгөө айл өрх бүрийн асуудал болсон нь харагдаж байна. Ах дүү, хамаатан садан хавдраар өвчлөөгүй хүн гэж алга. Өдөр бүр арван хүний амийг авч одож буй энэ өвчнөөс ард түмнээ хамгаалах чиглэлээр төр засаг яаралтай арга хэмжээ авч ажиллахыг сар гаруйн өмнөөс шаардаж эхэлсэн. Бидний зүгээс бүх нийтийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах боломж бүрдүүлэхийг, Монголд оношлогдож, эмчлэгдэх боломжгүй иргэдийн эмчилгээний зардлыг төрөөс даагаач гэсэн хүсэлт, шаардлага тавьсан. Өнгөрсөн онд 300 гаруй хүн гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэх оноштой эмчийн өрөөнөөс гарсан. Энэ хүмүүсийн эмчилгээнд 24 тэрбум төгрөг шаардлагатай болсон нь угтаа жилд төсөвлөдөг хүүхдийн мөнгөнөөс долоо дахин бага юм. Төрийн өндөрлөгүүдийн айлчлал, тансаглал, уулзалттай харьцуулашгүй бага мөнгө” хэмээгээд төрийн гурван өндөрлөгт ил захидал илгээж байгаагаа хэлсэн юм.
Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн онд 5777 хүн хорт хавдраар өвчилж, 3999 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Энэ тоо нь сард 300 гаруй хүн, өдөрт арван хүн хавдраар нас барж байгаа гэсэн дүн ажээ.
-Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар “Манай холбоо өнгөрсөн сард “Хавдаргүй Монголын төлөө” хөдөлгөөн өрнүүлсэн. Аяны хүрээнд анзаарагдсан нэг асуудал бол хорт хавдар өдгөө айл өрх бүрийн асуудал болсон нь харагдаж байна. Ах дүү, хамаатан садан хавдраар өвчлөөгүй хүн гэж алга. Өдөр бүр арван хүний амийг авч одож буй энэ өвчнөөс ард түмнээ хамгаалах чиглэлээр төр засаг яаралтай арга хэмжээ авч ажиллахыг сар гаруйн өмнөөс шаардаж эхэлсэн. Бидний зүгээс бүх нийтийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах боломж бүрдүүлэхийг, Монголд оношлогдож, эмчлэгдэх боломжгүй иргэдийн эмчилгээний зардлыг төрөөс даагаач гэсэн хүсэлт, шаардлага тавьсан. Өнгөрсөн онд 300 гаруй хүн гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэх оноштой эмчийн өрөөнөөс гарсан. Энэ хүмүүсийн эмчилгээнд 24 тэрбум төгрөг шаардлагатай болсон нь угтаа жилд төсөвлөдөг хүүхдийн мөнгөнөөс долоо дахин бага юм. Төрийн өндөрлөгүүдийн айлчлал, тансаглал, уулзалттай харьцуулашгүй бага мөнгө” хэмээгээд төрийн гурван өндөрлөгт ил захидал илгээж байгаагаа хэлсэн юм.Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн онд 5777 хүн хорт хавдраар өвчилж, 3999 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Энэ тоо нь сард 300 гаруй хүн, өдөрт арван хүн хавдраар нас барж байгаа гэсэн дүн ажээ.
0 Сэтгэгдэл
























