Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Х.Баттулгын ойрынхноос хүн үлдээлгүй баривчлах нь уу..Б.Цогтбаяр.....
Ene bol umhii huzaa EBGEGDORJ ulsaa hudaldagch SAIHANBILEG hyatdiin ul doloogch ODJARGAL nariin huivaldaan.Eh oronch BATTULGAAS unuudur ed nar sunsee zailtal aij bna.BATTULGA bol BATTULGAARAA uldene.Harun ed naraas yu chi uldehgui
Зvгээр л шалгуулаач. Юм идэж уугаагvй бол юундаа айдгийн. Идэж уучаад л засгаар, намаар, ард тvмнээр шантааж хийгээ байгаа биз дэ.
юу л болоод байна даа
MONGOLCHYYDIG UUDN GARGAHGVI GESEN ERLIIZVD HYLGAICHYYDIN BODLOGO
ЗӨВ ШҮҮ

“Их майдар” сангийн гүйцэтгэх захирал Б.Цогтбаярыг өнөөдөр /мягмар гараг/ цагдаагийнхан бас баривчилжээ. Ийнхүү УИХ-ын гишүүн Х.Баттулгын эргэн тойрны, түүний бизнесийн гол гол хүмүүсийг баривчлах явдал монголын аялал жуулчлалын цоо шинэ, томоохон бүтээгдхүүн Их Майдар хөшөө, цогцолбор бүтээж байгаа газрын захирлаар үргэлжиллээ.
Хууль сахиулагчид ямар шалтгаанаар барьснаа задлахгүй байгаа ч УИХ-ын эрхэм гишүүн Х.Баттулгыг төмөр замын санхүүжилтийн асуудлаар шалгаж байгаатай холбон барьсан нь ойлгомжтой байна.
Магадгүй Б.Цогтбаяр захирал нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа олон түмний хандив, Х.Баттулга гишүүний өөрийн нь хөрөнгөөр босгож байгаа гээд хэлчихсэн нь шалтаг болсон ч байж болох.

Манай АТГ, хүчний байгууллагууд ингэж нэр нөлөө бүхий хүмүүсийг шалгахдаа эргэн тойрны нь хүмүүсийг дайчлан баривчилдаг туршлагатай.
Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сард оймсыг нь гозолзуулан барихын өмнө мөн л түүний ойрынхныг баривчилж байсан.
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг бас л шалгаж мөрдөж, туслах, хүргэн гээд хүмүүсийг барьж хорьсон.
Нийгмийн даатгалын хөрөнгөний асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгаж байна, буруутай буруугүй гэх үеэр бас л и йм дайчилгаа болж байсныг уншигчид мартаагүй.
Чухамдаа Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн хэвээрээ, халдашгүй бүрэн эрх нь хэрэгжиж байсан тулдаа баривчилгаанаас үлдсэн байхыг үгүйсгэхгүй.
Б.Цогтбаярыг баривчлахын өмнөх өдөр лхагва гарагт Баянгол зочид буудал дахь Х.Баттулгын албан өрөөнд нэгжлэг хийж компьютер бичиг баримт хурааж авсан. Ажиллагаанд цагдаагийн тусгай хүчний 500 гаруй хүн оролцсон гэдэг ч цагдаагийнхан үүнийгээ “Нэгжлэг хийж байгаа ажилтнуудынхаа ажиллах нөхцөлийг хангах гэсэн юм. Түүнээс биш ямар нэг баривчилгаа хийх, хэн нэгнийг барих гэсэн хэрэг биш” гэж мэдэгдээд өнгөрсөн.

Харин энэ үйл явдлыг дургүйцэн хүлээж авсан иргэд энэ бол ердөө л Х.Баттулгыг энэ хавар болох УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүйн төлөө хийж байгаа кампанит ажил гэж хүлээн авч байна.
Юутай ч УИХ-ын гишүүн Х.Баттулгатай ямар нэгэн шижмээр холбоотой, түүний бизнесийн салбаруудын гол гол хүнийг “шалгана” гэдэг нэрийдлээр дайчлан баривчлах ажил үргэлжилсээр байна.
Х.Баттулгатай л холбоотой, түүний харьяа хамааралд байдаг л бол хөхүүл хүүхэдтэй, эрэгтэй эмэгтэй хамаагүй АТГ, цагдаагийнхны хараанд өртөөд байна.
Хүчнийхний гаргаад байгаа нэрсийн жагсаалт хэн хэнээр үргэлжилж, хэдий болтол ийм явдал давтагдах юм бол. УИХ-ын сонгууль хүртэл үү.......
Хүмүүс яг л 1937 он шиг өглөө босоод “өнгөрсөн шөнө хэнийг барьсан бол” гэж нэгнээсээ асуухад хүрээд байгаа юм биш үү.

0 Сэтгэгдэл
mgl
zugeer l shalguulal da. tumur zam haana bna
2016.10.12
2016.04.13
2016.04.13
2016.04.13
2016.04.12
2016.04.12