Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нийт 20 гаруй улс оронд суух Элчин сайдуудыг томилно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай Хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлнэ
“Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд “Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хөтөлбөр зохицуулалтын төлөөлөгчийн газар байгуулах тухай” хэлэлцээрийг 2004 онд байгуулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулсан юм. БНТУ-ын Засгийн газрын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь хөтөлбөр зохицуулалтын газраараа дамжуулан дэлхийн 50 гаруй оронд хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг бөгөөд Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулалтын газар нь дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан соёлын хамтын ажиллагаа зэрэг салбарт 400 гаруй төсөл хөтөлбөрийг 30 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлжээ.
2004 онд байгуулсан хэлэлцээрийн хүчинтэй хугацаа дуусч байгаатай холбогдуулан шинэчлэн байгуулсан “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” нь БНТУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрын эрх зүйн орчныг бүрдүүлсэн үндсэн баримт бичиг болох юм.

0 Сэтгэгдэл