Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
ХСҮТ-д хорт хавдрын эсийн хуваагдлыг сааруулах аппарат гардуулав
БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан Энэтхэг улсын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивлаж буй зайн туяа эмчилгээний “Бабатрон II” болон симулятор аппаратыг хүлээлгэн өглөө.

Уг аппаратыг хандивлах болон туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх арга хэмжээг өчигдөр ХСҮТ-д зохион байгуулж УИХ-ын дарга З.Энхболд, Энэтхэг улсын Лок Сабха-гийн дарга Сумитра Махажан нар оролцжээ.
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрөгч онд манай улсад төрийн айлчлал хийхдээ ХСҮТ-д дээрх хоёр аппаратыг хандивласан юм. Улмаар 2015 онд БНЭУ-ын “Панацеа Медикал техноложис” компанид үйлдвэрлэсэн эдгээр аппаратыг хоёр улсын инженер, мэргэжилтнүүд хамтран суурилуулж, туяа эмчилгээнд ийнхүү ашиглахад бэлэн болгосон байна.
Туяа эмчилгээний төлөвлөлтийн “Имэжин” энгийн симулятор аппарат нь рентген харалтын тусламжтайгаар хүний биед байгаа хавдрын голомтыг цаг алдалгүй оношилж, эмчилгээ хийх нөхцлийг бүрдүүлдэг байна. Харин зайн туяа эмчилгээний “Бабатрон II” аппарат нь хүний биеэс тодорхой зайд байрласан цацраг идэвхит Кобальт-60 үүсгүүрээр гарч байгаа гамма цацрагаар хорт хавдрын эсэд үйлчилж, эсийн хуваагдлыг сааруулах, зогсоох өвөрмөц эмчилгээг хийдэг юм байна.
Хавдрын эмчилгээний хоёр хэмжээст төлөвлөлтийн “Имэжин” энгийн симулятор аппаратаар өдөрт 2-3 хүнд, жилдээ 300-400 өвчтөнд оношилгоо хийнэ. Харин зайн туяа эмчилгээний “Бабатрон II” аппаратаар толгой, хүзүү, тархи, улаан хоолой, уушги, хөх, умайн хүзүүний зэрэг хорт хавдрын зайн туяа эмчилгээг өдөрт 30-50 хүнд жилдээ 600-800 өвчтөнд хийх боломжтой аж.
Туяа эмчилгээний эдгээр аппаратыг ашигласнаар хорт хавдрын эсрэг тусламж үйлчилгээг сайжруулах, туяа эмчилгээг хүлээгдэлгүй, шуурхай хийхэд том дэмшил авчрах юм байна.

0 Сэтгэгдэл