Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ази, Европын парламент түншлэлийн IX уулзалтад 152 төлөөлөгч оролцоно

АСЕМ-ын хүрээнд энэ долоо хоногийн сүүлчээр Улаанбаатар хотод Ази, Европын парламент түншлэлийн IX уулзалт болно. Энэхүү уулзалтын талаар болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажиллах тухай мэдээллийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өглөө.

Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтын бэлтгэл бүрэн хангагдсан. Өчигдрийн байдлаар 32 улс болон Европын парламентаас нийт 152 төлөөлөгч бүртгүүлснээс парламентын дарга гурав /Энэтхэг (Доод танхим), Итали (Сенат), Тайланд/, дэд дарга 11 /Австрали, Итали (Төлөөлөгчдийн танхим), Индонези, Финланд, Унгар, Польш, Вьетнам, Испани (2 танхимын 4 дэд дарга)/ оролцохоор болжээ. Мөн олон улсын хоёр байгууллага оролцохоор бүртгүүлсэн гэлээ.
Уг уулзалт нь Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт. Ази болон Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү уулзалт нь өөрийн хурлын дэгтэй бөгөөд уулзалт бүр тодорхой сэдвийн хүрээнд нэгээс хоёр өдөр үргэлжилдэг. Нэгдсэн хуралдаанаас гадна салбар хуралдаанууд эдийн засаг, улс төр, нийгэм-соёл гэсэн АСЕМ-ын үндсэн гурван тулгуур чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг хэлбэрээр явагдаж, санал дүгнэлтээ гаргаснаар нэгдсэн хуралдаандаа оруулдаг. Ингээд нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Тунхаглал гаргадаг. Уг тунхаглал АСЕМ-ын хурлын баримт бичигт тусгалаа олдог” хэмээн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцууллаа.

Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг дотоодын 62 сэтгүүлч сурвалжлах юм. Тиймээс тэднийг ажиллах таатай бүхий л нөхцөлийг ханган ажиллаж байгаагаа хэллээ. Хурал нь олон нийтэд нээлттэй явагддаг төдийгүй youtube хуудсаар шууд дамжуулах аж. Мөн гар утасны АСЕМ 11 гэсэн нэртэй аппликейшнийг ажиллуулж байна. Сэтгүүлчдэд зориулсан тусгай танхимууд байгаагийн зэрэгцээ мэдээ, мэдээллээ түргэн шуурхай дамжуулах интернэт сүлжээний хурдыг нэмэгдүүлсэн гэлээ. Сэтгүүлчдэд зориулсан ярилцлага авах болон мэдээ, мэдээллээ дамжуулах хэвлэлийн өрөөг тусгайлан бэлтгэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан