Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Н.Алтанхуяг гишүүнийг цагдаагаас байцаалтад дуудав
Т.ЦЭЛМЭГ
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт өчигдөр Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс зарлан дуудах хүргүүлжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 143 дугаар зүйлд заасныг удирлага болгон тайлбар өгөхийг хүсчээ. Хэрэв дуудсан хугацаанд очихгүй бол албадан ирүүлэх, нэг сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулна гэсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 143 дугаар зүйлд дурдсанаар түүнийг гэрч, хохирогч, гадуур байцааж байгаа сэжигтэн, яллагдагчийн аль нэгээр тооцсон байна.
Харин үүнийг тэрээр өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “АТГ нүүрсний хэргээр баахан дуудаж байцаасан. Тагнуулаас нууц гэж байцаалт авсан. Одоо мэдэгдэл хийсэн гэж Цагдаагийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах ирлээ. Байцаалт өгнө” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн юм.
Тэрээр энэ сарын 4-ний өдөр Төрийн ордонд “Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших увайгүй оролдлого хийж байгаад “БИТГИЙ ДАВАР” гэж хэлэх цаг болсон. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж буй хүмүүсийн нэг нь “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдагч төрөөс төрсөн тэрбумтны бүлэглэл юм” хэмээн мэдэгдэл хийсэн билээ. Түүний үзэж буйгаа энэ мэдэгдлээс болоод зарлан дуудах хуудас ирүүлсэн бололтой. Уг мэдэгдлийг хийсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая” гэж твиттер хуудсаараа хариу өгч байв.
Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас энэ сарын 4-ний өдөр хийсэн мэдэгдлийн мөрөөр тайлбар авна гэдэг мэдээлэл өглөө.

0 Сэтгэгдэл