Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Дотоодын бүтээгдэхүүний хоёрдугаар ээлжийн “вакцинжуулалт”
Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан дотоодын зах зээлийг хамгаалах, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил шат дараатай хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоол өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр батлагдсан. Уг тогтоол тавдугаар сарын 1-нээс буюу хэдхэн хоногийн дараагаас хэрэгжиж эхлэх юм. Тогтоолын хавсралтад 13 нэр төрлийн 53 барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5 хувь байсныг 20 хүртэл хувиар нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, дотооддоо хийж, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдийг “вакцин”-д хамруулж, дархлаа суулгаж байгаа гэж болно. Өнгөрсөн онд таван бүлгийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн билээ. Үүний үр дүн эерэг гарч, импорт буурч, үйлдвэрлэлийг идэвхжүүлсэн. Жишээ нь, цементийн импорт 46 хувь буюу 82 тэрбум төгрөгөөр буурч, экспорт 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үхрийн махны импорт 40 хүртэл хувь буюу 84 сая төгрөгөөр буурч, экспорт 65 хувь буюу 2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Харин зөгийн балны импорт 16 хувь буюу 460 сая төгрөгөөр буурч, экспорт 10 дахин буюу 41 сая төгрөгөөр нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй гарчээ. Гуравхан төрлийн бүтээгдэхүүнээр авч үзэхэд 82.5 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоож, 3.2 тэрбум төгрөгийг эдийн засагт оруулжээ.
Дотоодын үйлдвэрлэлийг ингэж дэмжих нь нэг талаас бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад үйлдвэрлэгчдэд ч гэсэн том хариуцлага үүрүүлж буй хэрэг. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Гадаадын ижил төрлийн бараанд импортын зохицуулалтыг хийхийг мэргэжлийн холбоод үйлдвэр эрхлэгчдээс ирүүлсэн. Тиймээс импортын тарифын зохицуулалтыг 28 нэр төрлийн бараанд хийж, гадаадын ижил төрлийн импортын бараанаас дотоодын бараа бүтээгдэхүүнээ хамгаалах хоёр дахь алхмыг хийсэн. Монголдоо үйлдвэрлэж чадаж байгаа хаалга хавтан модон эдлэл, уул уурхай аж үйлдвэрийн салбарт шууд хэрэглэгддэг хөдөлмөр хамгааллын хувцас гутал, барилгын үйлдвэрийн салбар нэлээд цэгцэрч байгаа учраас бетон хийцийн бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийсэн” хэмээн хэлж байсан юм. Олон жил ярьсан хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч орон руу шилжье гэдгийг ийнхүү хэрэгжүүллээ. Хүнсний ногоонуудыг ч гэсэн ингэж “вакцинжуулах”-гүй бол нөгөө цэвэр монгол төмс, жинхэнэ монгол төмс гэж лангуун дээр өрдөг байдал арилахгүй. Тиймээс төмс, хүнсний ногоо тариалагч иргэдийн хувьд, хэрэглэгчдийн зүгээс ч гэсэн алга ташин хүлээж авч байгаа. Гадаадаас оруулж ирэхийг нь хориглоогүй, хэрэв импортлох юм бол 20 хүртэл хувийн гаалийн татвараас төлж болно. Зөвхөн хэрэглэгчдэд сонголт бий.
Ингээд тавдугаар сарын 1-нээс ямар төрлийн барааны гаалийн албан татварыг хэдэн хувиар нэмэгдүүлсэн талаархи мэдээллийг дараахь хүснэгтээс харж болно.

0 Сэтгэгдэл