Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“Монголын нууц товчоо” Их хөлгөн судар торгоноо амилжээ
Иргэн Т.Сумъяа Монголын утга зохиолын ноён оргил “Монголын нууц товчоо” зохиолыг 180 метр урт торгон дээр, гараар хатган урлажээ. Тэрээр уг бүтээлээ өөрийн охин болоод түүний найзтай гурвуул 2005-2007 онд хоёр жилийн хугацаанд урласан байна. “Эл хугацааг ажлын найман цагаар тооцож үзвэл 12500 цаг болно“ хэмээн урлаач Т.Сумъяа хэлсэн юм.

Энэхүү бүтээл нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулагдсан бөгөөд “Геннисийн ном”-нд орох шинэ бүтээл бий болгох, найман зууны тэртээ зохиогдсон “Монголын нууц товчоо” их хөлгөн судрыг хүн төрөлхтөнд ахин алдаршуулах, үүгээр уламжлуулан орчин үеийн Монгол Улс, Монголын түүх, утга зохиолыг дэлхий дахинд сурталчлах зорилготой. Түүнчлэн жуулчдад Эртний Монголын уран зохиолын үнэт өвийг сурталчлан таниулахад дээрх бүтээлийг урлахуйн мөн чанар оршиж буй гэнэ.
Их хөлгөн судрыг хөх торго дэвсэн урлахын учир нь “Агуу эзэн богд Чингис хаан Их Монгол Улсыг тунхаглан, өөрийн намтар цадиг хийгээд Монгол төрийн хууль цаазыг хөх дэвтэрт дэвтэрлэж байсугай хэмээн зарлиг буулгасан байдаг. Нарт хорвоод мэндлэх монгол хүн бүр хөх толботой төрдөг жам ёс хийгээд монголчууд өнө эртнээс өөрсдийгөө “хөх толбот” хэмээн нэрийдэж ирсэн түүх цадигтай холбоотой” хэмээн бүтээлийг урласан иргэн Т.Сумъяа тайлбар өгүүлэв. Түүнчлэн “Агуу эзэн богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улс хорвоо ертөнцийн хуурай газрын талаас илүүг бүрэн эзэлж байсныг харгалзан үзсэнтэй холбоотой. Дэлхий хэмээх бөөрөнхий орчлонг нэг бүтэн тойрог гэвэл тэр нь 360 хэм болох. Түүний тал нь 180 хэм хэмээн тооцоолон, 180 метр урт хөх торгон дээр монгол худан бичгээр урласан. Монголчууд бид өнө эртнээс ном судрыг есөн эрдэнээр бүтээж ирсэн. Ёсыг дагаж есөн эрдэнийн өнгөт утсаар гараар оёж шаглан бүтээсэн” хэмээн дэлгэрүүлэн ярьж өгөв.

0 Сэтгэгдэл