Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АСЕМ-ыг чиглэсэн тусламж ирэв
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийлүүлэх техник, төхөөрөмжийн буцалтгүй тусламжийн эхний ээлжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол  баасан гарагт болов.

Энэхүү ёслолын ажил­лагаанд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн тэргүүтэй албаныхан болон Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, буцалтгүй тусламж хүлээн авч буй байгууллагуудын удирдлага оролцов.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үндэслэн, БНХАУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт олгож буй буцалтгүй тусламжид АСЕМ-ын хурлын үеэр ашиглагдах тоног төхөөрөмж, тавилгаас гадна ГХЯ, НЗДТГ, ИНЕГ, ОБЕГ, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газруудад холбогдох техник, тоног төхөөрөмж, АСЕМ-ын түнш зочид буудлуудад олгох тавилга зэрэг байгаа юм.

Тусламжийн эхний хэсэгт гудамж, зам арчилгаа цэвэрлэгээний тусгай тоноглосон 15 машин, нисэх буудлын тусгай зориулалттай 11 машин, техник, тоног төхөөрөмж, гал командын нэг машин зэргээс гадна цагдаагийн өмсгөл, хэрэгсэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжүүд багтаж байна.

Тусламжийн үлдсэн хэсгийг энэ тавдугаар сардаа багтан нийлүүлэхдээ БНХАУ-ын мэргэжилтнүүд ирж машин, техник, тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг шалгаж, ажилд бэлтгэх болон зочид буудлын тавилга, тоног төхөөрөмжийг угсрах сургалтууд зохион байгуулах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан