Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Нөөцийн мах зах зээлийн үнээс 16-32,3 хувь хямд байна

Мах магнаг болж зах зээлд үнэ нь хаданд гарсан үетэй зэрэгцэн нөөцийн мах худалдаанд гарч эхэллээ. Төв суурин газарт хавар мах борлуулахаар тендерт ялсан компаниудаас “Баатрууд тэнгэр” компани нөөцөлсөн махаа өнөөдрөөс худалдаанд гаргаж борлуулагчдад түгээж эхэллээ.

Энэ жил “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импэкс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян Уул” зэрэг компаниуд хот суурингийн хүн амыг нөөцийн махаар хангахаар өнгөрсөн намар гэрээ хийж бэлтгэсэн юм.
Нөөцийн мах бэлтгэсэн дээрх нэр бүхий компаниудад нийт 25 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 12,5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон болохоор энэ компаниуд нийслэл болон Дархан, Эрдэнэт хотуудад тодорхой борлуулалтын цэг, дэлгүүрээр үхрийн ястай 1 кг махыг 5750 төг, хонины ястай махыг 5400 төг, ямааны махыг 4400 төгрөгийн үнээр борлуулах юм.
Энэ жилийн хувьд нөөцийн махны үнэ ханш зах зээлийн үнээс 16,9-32,3 хувиар хямд байгаа ажээ.

0 Сэтгэгдэл