Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Орост 2015 оноос хойш төрсөн бүх хүний тамхи татахыг хориглох нь

ОХУ-ын Эрүүл мэндийн яам тус улсад 2015 оноос хойш төрсөн бүх хүнийг тамхи хэрэглэхгүй байхаар хориглосон хууль гаргахаар төлөвлөж байгааг сайд Вероника Скворцова хэвлэлийн бага хурал дээр зарласан байна.

Сайд энд “2016-2020 он, түүнээс цаашид тамхины хэрэглээг багасгах төрийн бодлого, үзэл баримтлал боловсруулахаар Эрүүл мэндийн яам ажиллаж байна. Үүний гол баримтлал нь бид залуу үеийнхнийг энэ хорт зуршлаас ангижруулахад чиглэж байгаа юм. Энд 2015 оноос хойш төрсөн манай бүхий л иргэнийг насан туршдаа тамхи хэрэглэгдэггүй болгох зорилт тавьж байна” гэснийг хэвлэлүүд иш татжээ.
ОХУ-д Тамхины эсрэг хууль 2013 онд гарснаар цэнгэлдэх хүрээлэн, бүх шатны сургууль, эмнэлэг, хүүхдийн тоглоомын талбай, онгоцонд тамхи татахыг хориглосон юм. Мөн тамхи худалдаалахад хязгаар тогтоож, тамхи сурталчлахыг хориглосон байснаа 2014 оны зун зочид буудал, кафе, зоогийн газар, галт тэрэг, нисэх болон галт тэрэгний буудалд тамхи татахыг хориглох заалт нэмж оруулсан юм.
2015 оноос хойш төрсөн хүмүүсийг тамхи татахыг бүрэн хориглох тухай хуулийн тухайд өмгөөлөгч Александр Гришанцев “Росбалт” хэвлэлд яриа өгөхдөө хязгаарлагдмал хориг байж болох юм, түүнээс биш бүрэн хориглож болохгүй гэжээ. Тэрээр “Ийм хориг нь хүмүүсийн эрүүл мэндийн төлөө санаа тавьж байгаа болов ч нөгөө талаас манай Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр тамхи татахыг бүрэн хориглоно гэдэг нь хүний эрхийг зөрчсөн болно, тэгээд ч тамхи нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх агуулгагүй зүйл” гэсэн байна.

0 Сэтгэгдэл