Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Нийслэлд шинээр 226 мянган ам.метр явган хүний зам тавьжээ
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх үүднээс
ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах, нийтийн
эзэмшлийн зам талбайг тохижуулахад иргэд, хувийн хэвшлийн оролцоог
ханган ажиллаж байна. 2012-2015 онд нийтийн эзэмшлийн зам талбайд 2165 ш
сандал, 1196 хогийн сав байршуулж, ногоон байгууламжийн хэмжээг 4 дахин
нэмэгдүүлэн, 226 мянган ам.метр талбайд явган хүний зам тавьжээ. Мөн
түүнчлэн 139 мянган ам.метр явган хүний шороон замыг хатуу хучилттай
болгож, 17 томоохон гудамжийг тохижуулаад байна.

Нийтийн эзэмшлийн 200 гаруй зам, талбайг тохижуулж, шинээр 125 хүүхдийн тоглоомын болон спортын талбай, нийт 29 байршилд нийтийн бие засах газар тус тус байгуулсан байна. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд орчин үеийн аргачлал, техник технологиуд ашигласан гэдгийг онцлох хэрэгтэй.
Жил бүр “Нийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламж бүхий байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан” зарлан явуулсны үр дүнд 204.8 га талбайг цэвэрлэж, 33.4 га талбайд шинээр ногоон байгууламж байгуулжээ.
Мөн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, “Монгол наадам” цогцолборт томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Нийт тохижилтын ажлын 45 хувь буюу 401 ажил Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдэд, 19 хувь буюу 169 ажил Чингэлтэй дүүрэгт хийгдсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл