Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Т.Ариунаа: Наадмын тайзан дээр хоёр удаа гарна
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг Улсын драмын эрдмийн театрын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар болсон билээ. Хэдийгээр ямар зохиомж хийхээ нууцалж байгаа ч Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссынхонд өгсөн мэдээллээр Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач Б.Шаравын “Монголын нэг өдөр” зургийн өгүүлэмжүүдээс санаа авч зохиомжлон хийхээр төлөвлөжээ.

Мөн Модун Шанью 40 морин цэрэг, 400 явган цэрэгтэй гарч ирэн, Хүннү гүрний сүр хүчийг үзүүлэхээр болсон гэх. Түүнчлэн энэ удаагийн нээлтийн тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа болон “Увертюра” хамтлаг, урлагийн байгууллагууд оролцохоор болсон гэнэ. Тэдэнтэй хамтран ажиллах гэрээгээ хийж эхэлсэн байна. Тоглолтод оролцох уран бүтээлчдийн нэг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаатай холбогдож ямар дуу дуулахаар болсныг нь сонирхлоо.
-Юуны өмнө танд наадмын нээлтийн тоглолтод оролцохоор болсонд баяр хүргэе. Энэ удаад ямар дуугаар үзэгчидтэйгээ мэндчлэх гэж байна вэ?
-Ямар дуу дуулахаа одоогоор хэлэхэд эрт байна. Наана нь мэдчихвэл хүмүүст сонирхолгүй болчих болов уу. Ямар ч гэсэн хуучны нэг дуугаа дуулна.
-Ингэхэд та наадмын нээлтэд хэд дэх удаагаа оролцож байгаа билээ?
-Дөрвөн удаа оролцсон байх шүү. Одоогоос долоо, найман жилийн өмнө оролцож байсан. “Хөх Монголын үр сад”, “Талын Монгол айл” зэрэг дуугаа дуулсан юм.
-Энэ жилийн нээлтийн тоглолт ямар болох бол гэсэн хүлээлт үзэгчдэд байх шиг байна. Таны хувьд тоглолтод нь оролцоно. Үзэгчидтэйгээ уулзаагүй удсан болохоор нууцхан догдлол байгаа болов уу?
-Энэ жил их баяртай байгаа. Ойрын хэдэн жил үзэгчдийн өмнө гарсангүй. Тоглолт ч хийсэнгүй. Уран бүтээлчид ард түмнийхээ өмнө гарч дуулахаараа их эрч хүч авдаг. Ер нь үзэгчдээ харахаараа дүрдээ орчихдог юм.
Тэгэхээр энэ жил наадмын тоглолтод орох юм байна, энэ жил миний наадам шүү гэсэн догдлолтой болчихдог. Тийм болохоор ихэд бэлгэшээж хүлээж авсан. Монгол хүн бүр дээлээ бэлдээд наадамдаа бэлдэцгээж байгаа байх.
-Энэ жилийн наадмаар ямар дээлээр гоёх вэ. Гоёлоо зэхэж амжсан уу?
-Яг наадахыг чинь одоо яриад сууж байна. Мэдээж наадам маань өөрөө зохиомжтой болохоор түүнд нь зохицуулж хувцас өмсөх байх. Мөн бүх одод хамтарч “Монгол наадам” дууг дуулах юм билээ. Тэр үед бас өөр өөрийн гэсэн онцлогтой хувцас өмсөх болов уу. Ерөнхийдөө энэ жилийн наадмын тайзан дээр хоёр удаа гарна.

0 Сэтгэгдэл