Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Эртний, ховор машинтай аялагчид манайд үдлэв

Э.ГАНЦЭЦЭГ
“Бээжин-Парис” аяллынхан өчигдөр манай улсад саатлаа. Англи, Франц гээд 130 гаруй орны аялагчид эртний, ховор төмөр хүлгүүдээ гайхуулан манай оронд, бүр тодруулбал нийслэлийн Соёл амралтын хүрээлэнд түр саатсан нь энэ. Тяньжин гармаас дөрөө мулталж, Бээжин, Хэ Бэй, Шан Ши, Өвөрмонголын нутгаар өртөөлөн, Эрээн боомтоор дамжин манай улсад үдэлсэн тэд нийт 34 өртөө дамжин, 42 өдөр аялсны эцэст аяллын эцсийн зогсоол болох Францын нийслэл Парис хотод хүрэх юм.

Гурван жилд нэг удаа болдог “Бээжин-Парис” аяллыг анх 1907 онд австраличууд санаачилж байсан түүхтэй. Тэрхүү аяллын 100 жилийн ойгоор “Бээжин-Парис 2005” аяллынхан манай улсад саатаж байсан юм. Учир нь, “Бээжин-Парис” аяллын анхны маршрут манай улсын нутаг дэвсгэрээр дайрч байсан аж. Эхэндээ аялалд зөвхөн австраличууд оролцдог байсан бол аялагчид өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэх болж. Аялагчид өнгөрсөн зууны эхэнд Итали, Франц, Голландад үйлдвэрлэгдсэн автомашинуудаар гангарч, нийслэлчүүдийн нүдийг хужирлаж байсан юм. Тэр дундаа 1912 онд Францад үйлдвэрлэсэн, долоон морины хүчтэй, 100 км-т найман литр түлш зарцуулдаг гэх 100 жилийн настай төмөр хүлэг манайхны анхаарлыг татаж байсан удаатай.

0 Сэтгэгдэл