Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Ган-Од буюу Ганбууш байцаагдсан тухайгаа мэдээллээ
бузрын өвгөн
Иргэн Н.Ган-Од буюу Ганбууш өнөөдөр "Зууны мэдээ" сонины мэдээллийн төвд "Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа" тухай мэдээллээ.

Түүнийг Солонгос руу эмчилгээ хийлгэхээр явах гэж байхад Онгоцны буудал дээр Цагдаагийн ажилтнууд саатуулж УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст аваачиж мэдүүлэг авчээ. Тэрбээр "Ямар үндэслэлээр намайг шалгаж байгааг ойлгосонгүй. Олон нийтийн сүлжээнд тавьсан тухайн бичлэгт хэн нэгнийг гутааж, нэр төрд нь халдаагүй. Би үзэл бодлоо л илэрхийлсэн.Ямар нэгэн зохион байгуулалттай тэр бичлэгийг хийгээгүй. Нара ганцаараа цэнхэр хослолтой юм уу. Монголчууд бүгдээрээ цэнхэр хувцас өмсдөг биз дээ" хэмээн ярив.
Харин ч УИХ-д нэр дэвшигч М.Нарантуяа нь Н.Ган-Одыг доромжилсон. Тиймээс М.Нарантуяад Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд заасныг үндэслэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, нэр төрөө сэргээх нэхэмжлэл гаргасан гэдгээ өмгөөлөгч нь мэдээлэв. Дуучин Нара буюу М.Нарантуяа болохоор "Н.Ган-Одыг бичлэгээр дамжуулж нэр төрд нь халдсан гэж үзэн шалгуулахааар Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан " юм байна. Үүнийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
2016.06.21