Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Н.Лхамаа Дакарт дахин мотоциклиор оролцохоор бүртгүүлжээ

Б.СОНОР
Олон улсын хэмжээний мастер Н.Лхамаа өнөө жил дахин Дакар ралли уралдаанд оролцохоор бүртгүүлжээ. Тэрээр хамгийн анх Д.Болдбаатарын хамт 2012 онд мото спортын оргил болох Дакар раллид мотоцикль түрээслэн оролцож байсан. Харин 2013 онд Н.Лхамаа, Д.Болдбаатар, Б.Батболд нар өөрсдийн цоо шинэ мотоциклиор оролцож Д.Болдбаатар барианд амжилттай орсон мэдээтэй ирж байсан билээ. Харин 2014 онд Н.Лхамаа болон түүний багийнхан Дакар раллид монголоос анх удаа машинаар уралдаж амжилттай барианд орсон юм.

Өнгөрсөн жил манай улсаас хэн ч Дакарт зодоглоогүй. Харин өнөө жил Н.Лхамаа 2013 онд унаж оролцсон мотоциклиороо дахин Дакарт хурд, хүчээ сорих нь. Тэрээр энэ удаа зөвхөн ганцаараа уралддаг төрөлд оролцох юм байна. Өмнө нь механик болон чиглүүлэгчтэй төрлүүдэд оролцож байсан бол энэ удаа өөрөө майхнаа бариад, мотоциклийнхээ засварыг хийгээд уралддаг төрөлд оролцох гэж байгаа талаараа ярьж бйана. Тэрээр есдүгээр сар хүртэл мотоцикльтой гадаа бэлтгэл хийгээд түүнээс хойш заалны бэлтгэлдээ шаргуу орохоор төлөвлөж байгаа юм билээ.

13 өдрийн турш 8000 гаруй км замд байж болох хамгийн хэцүү бартаа саадыг туулан уралддаг тус тэмцээн өнөө жил 38 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Прагвай-Болив-Чили гэсэн маршрутаар уралдахаар тов нь гараад байгаа аж.

0 Сэтгэгдэл