Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Санал авах ажиллагаа 07-22 цагийн хооронд болно
УИХ болон аймаг, Нийслэлийн 2016 оны сонгуулийн санал авах ажиллагаа энэ сарын 29-ний өдрийн 07-22 цагийн хооронд болно гэж СЕХ-ноос мэдээллээ.

Сонгогч санал авах байранд өөрийн биеэр ирж саналаа биечлэн өгнө. Мөн сонгогч нь саналын хуудасны зааварт заасан тэмдэглэгээний дагуу өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийг тэмдэглэх юм. Сонгогч саналаа тусгай бүхээгт орж нууцаар тэмдэглэх бөгөөд тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглоно. Үүний зэрэгцээ сонгогч нь санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, өөр хүний бичиг баримт эсвэл хуурамч бичиг баримт ашиглах, санал авах байраас олгосноос өөр саналын хуудас ашиглах, гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарахыг хориглоно.
Түүнчлэн саналын хуудаст тэмдэглэсэн санал болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан дүрсжүүлэх, бичлэг хийх, саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, хэн нэгэн нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсвэл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардахыг хуулиар хориглосон аж.
Санал авах өдрийн 22.00 цагт сонгогчдын бүртгэлийг зогсоох бөгөөд бүртгэлийн хуудсаа авсан сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангах гэнэ.

0 Сэтгэгдэл