Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Э.Бат-Үүл: МАН Нийслэлээс хэрэгжүүлж буй ажлуудыг үргэлжлүүлэхийг хүсч байна
НИТХ-ын ээлжит сонгуульд МАН 34, АН 11 суудал авсан. Сонгуулийг маргаангүй, эмх цэгцтэй зохион байгуулсан Нийслэлийн сонгуулийн хороо болон идэвхтэй оролцсон иргэдэд талархаж буйгаа илэрхийлэв.

Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд бид нийслэлийн иргэдийнхээ бидэнд хүлээлгэсэн итгэл найдварыг хөсөрдүүлээгүй гэдэгт илтгэлтэй байна. Нийслэлийн Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгууль улс төрийн том “цунами” байлаа. МАН-ын нэрээр бор халзан хонь нэр дэвшсэн ч сонгогдохоор байлаа. Утга учиргүйгээр гүжирдэн дайрч, муучлах замаар ялж болдог гэдгийг энэ сонгууль харууллаа. Цаашдаа энэ байдал даамжирч, нийслэлийг мафийн бүлэглэл маягаар удирдах вий гэдгээс эмээж байна. Тиймээс МАН засаглалаа сайжруулж, иргэдийн итгэлийг алдахгүй байхыг хүсч байна.
Өнгөрсөн хугацаанд нийслэлд агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн томоохон ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, Гэр хорооллын дахин төлөвлөлт, “Сайн хашаа” хөтөлбөр. Эдгээр хөтөлбөр хашааны газартаа тохилог орон сууц барих замаар агаарын бохирдлоос салах томоохон түлхэц юм. Мөн төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилго бүхий “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” байна. Одоо үйл ажиллагаа явуулж буй 3 нэгдсэн төвөөр нийт 400 мянга гаруй хүн үйлчлүүлсэн гэсэн судалгаа бий. Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөр Монголын уламжлалт болон сонгодог урлагийг дэмжих томоохон тулгуур болсон. Тиймээс удахгүй томилогдох нийслэлийн шинэ удирдлагууд бид бүхний эхлүүлсэн эдгээр ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй” гэлээ.
АН-ын удирдлагууд УИХ-ын сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээхээ мэдэгдсэн. Нийслэлийн ардчилсан намын удирдлага ч бас хариуцлага хүлээх үү гэсэн асуултад “Би Нийслэлийн ардчилсан намыг удирддаг. Тун удахгүй Нийслэлийн ардчилсан намын зөвлөлдөх хороог хуралдуулж, даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө” хэмээн хариулав.

0 Сэтгэгдэл