Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Су.Батболдын УИХ-ын бүрэн эрх дуусаагүй учраас НИТХ хуралдсангүй

2016 оны сонгуулиар бүрдсэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан өчигдөр болно гэж байсан боловч нэг өдрөөр хойшлов. Учир нь, МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын дарга болгохоор товлосон Су.Батболдын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй учраас хуралдааныг хойшлуулах хүсэлт нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ИТХ-ын дарга Д.Баттулгад явуулсан гэнэ.
Ямар ч байсан Төв аймгийн ИТХ-ын даргаар 2 жил ажилласан, мөн аймгийнхаа ЗДТГ-т ажиллаж байсан туршлагатай Су.Батболдыг Улаанбаатар хотыг ирэх дөрвөн жилд жолоодох хүнээр МАН товлож итгэл хүлээлгэж.
Хотын шинэ даргаар тодроод байгаа Су.Батболд бол МАН-ын залуу лидерүүдийн нэг. Тэрээр УИХ-д тасралтгүй 14 жил суусан. Хууль зүйн яамны сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга зэрэг томоохон албан тушаалд томилогдож ажиллаж байсан. Мөн Төв аймгийн Оюунтан залуучуудын холбооны тэргүүн, нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, хөдөө аж ахуйн инженерүүдийн холбооны ерөнхийлөгч, Монголын Морин спорт уяачдын холбооны тэргүүн зэрэг төрийн бус байгууллагуудад албан тушаалтай нэгэн.
2016 оны сонгуулиар өөрийн суудлыг нутгийн бөх, дархан аварга А. Сүхбатад найр тавин өгсөн нь сайдын суудлаар наймаалцсаных биз хэмээн таамаглаж байсан боловч, МАН Улаанбаатар хотод асар их анхаарал тавьж буйгаа илэрхийлэн сайдын суудалд хэдэнтээ заларсан Су.Батболдыг хотод үлдээв.
Энэ бол гэхдээ тийм ч шинэ зүйл биш. Уг нь хотын даргаас УИХ-ын гишүүний суудал руу зүтгэдэг байсан бол УИХ-ын гишүүнээс хотын даргын суудалд тухлах зарчмыг АН өнгөрсөн сонгуулиар буй болгочихсон. Намынхаа нүүр царай болдог, томоохон лидерээ хотын даргаар сонгож, УИХ-ын танхимаас нийслэлийн цагаан байранд тэд суулгаж чадсан юм. Харин МАН-ын хувьд өнгөрсөн жилүүдэд хотын дарга нараа л УИХ-д сойдог жишигтэй байв. М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр гээд хотын даргаас УИХ-ын сонгуульд сойгдож явсан түүхтэй. Тэгвэл энэ удаад АН-ын тактик тэдэнд таалагдав бололтой. Олон төсөл хөтөлбөр хэрэгүүлж их мөнгө эргэлдэж байдаг Улаанбаатар хот МАН-ынханд тэр чигээрээ мөнгө болж харагдаж байгаа. Тэгээд ч МАН-аас томилогдож байсан хотын үе үеийн дарга нар газрын наймаанаас багагүй хишиг хүртэж байсныг Су.Батболд олоод харчихсан ялимгүй атаа нь хөдөлдөг байсан биз.
Харин ИТХ-ын даргаар хотын даамал байсан Ц.Сандуйг сонгох нь. Газрын хууль бус наймаа гэх асуудал түүний араас байнга зүүгдээстэй байгаа нь магадгүй хотын даргын суудалд тохирохгүй гэж үзэж.
МАН-ын гишүүд олонх болсон НИТХ-ын шинэ бүрэлдэхүүн маргааш хуралдах эсэх нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр болоод УИХ-ын анхдугаар чуулган хуралдах эсэхээс шалтгаална. Хэрвээ хуралдвал, НИТХ-ын дарга болоод тэргүүлэгчдийг сонгож, хотын даргаа томилно. Гэхдээ тэднийг удахгүй болох Ардын хувьсгалын 95 жилийн ой болоод Үндэсний их баяр наадам мөн АСЕМ гээд олон ажил хүлээж байна.

0 Сэтгэгдэл