Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Замын хөдөлгөөний дүрмээ хөдөө хотгүй биелүүлэхийг наадамчдад анхаарууллаа

Аялал жуулчлал болон наадмын саруудад орон нутгаас хотруу, хотоос орон нутаг руу зорчих чиглэлд зам тээврийн осол ихээр гарч буйтай холбогдуулан замын цагдаагийн газраас иргэдэд анхааруулга өглөө.
Замын цагдаагийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицах албаны дарга Э.Бөхбат “ Зам тээврийн ослын ихэнх тохиолдол хөдөө орон нутагт гарч байгаа нь урин дулаан цагт хөдөлгөөний чиглэл хотоос гадагшилдагтай холбоотой.Иргэд хотоос гадна цагдаагийн хяналт шалгалт сул байдаг гэх ойлголт, сэтгэлгээгээр хандаж замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь элбэг. Наанадаж мотоциклоор хөдөлгөөнд оролцож буй хүмүүс хамгаалалтын малгай, дуулга хэрэглэдэггүйтэй холбоотой. Замын хөдөлгөөний дүрэм нь цагдаагийн хяналт, шалгалт сул, чанга байхаас үл хамаарч таны амь насыг хамгаалах эрх зүйн баримт бичиг учир Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм хаана ч мөрдөгдөх ёстой” гэв.
Мөн тэрээр өнгөрсөн онд хамгийн их осол, аваар ч бүртгэгдсэн хөдөөгийн замуудад нэмэлт хүч гарган ажиллаж байгааг дурьдаад баяр наадмын үеэр замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд учруулахгүй байхыг анхаарууллаа.
Өнгөрсөн оны зургадугаар сард 58 хүн, долдугаар сард 44 хүн автозамын ослоор амиа алдсан бол энэ жилийн эхний таван сарын байдлаар нийслэлд 44 хүн, орон нутагт 95 хүн тус тус зам тээврийн ослоор нас баржээ. Дээрх осол эндэгдлийн ихэнх нь хурд хэтрүүлсэн болоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, зорчигчдыг буруу тээвэрлэсэн, даац хэтрүүлсэн зэрэгшалтгаанаас үүдэж байгаа тухай холбогдох албаны хүмүүс хэлж байна.

0 Сэтгэгдэл