Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Баянхошуу, Долоон буудлыг дэд төв болгон хөгжүүлэх төслийн II шат 8 сард эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон хадагтай Еланда Фернанда Ломмен болон Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хадагтай Еланда Фернанда Ломмен, Азийн хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн явцын талаар товч мэдээлэл өглөө.
Улаанбаатар хот Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөж хотын дэд төв болгон хөгжүүлнэ. Энэхүү төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууцны барилгыг 2 дэд төвд барьж ашиглалтад оруулсан юм. Мөн бохирын шугам татаж эхэлсэн төдийгүй цаашид цэцэрлэг, сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, бизнес инкубатор, дулааны станц барихаар төлөвлөөд байгаа юм.
Азийн хөгжлийн банкны хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман хэлэхдээ, “Төслийн эхний үе шат дууссан, одоо төслийн хоёрдугаар үе шатны ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Ирэх найман сардаа багтаагаад ТЭЗҮ бэлэн болно” гэлээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Баянхошуу, Долоон буудал орчмыг дэд төв болгон хөгжүүлэх энэхүү төслийг ямар ч саадгүй үргэлжлүүлэхэд тал талаасаа анхаарч ажиллах хэрэгтэй. Гэхдээ бидэнд хугацаа бага байгаа учраас аль болох хамгийн түрүүнд шийдэх ёстой, тулгамдсан ажлуудаа эхлээд хийх нь зүйтэй байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх энэхүү төсөл хэрхэн хэрэгжихээс хотын хөгжил харагдана гэдгийг онцлов.
Улаанбаатар хот Азийн хөгжлийн банктай хамтран “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд нийтийн тээврийг хөгжүүлэх BRT төсөл хэрэгжиж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл