Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Ж.Эрдэнэбат: Олимпийн тэнгэрт Монгол төрийн далбаа намирч, Төрийн дуулал дахин дахин эгшиглэх болтугай

“Рио-2016” зуны олимпийн XXXI наадам, паралимпийн XV наадамд оролцох Монголын баг, тамирчдыг үдэн гаргах ёслол Чингисийн талбайд боллоо. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шадар сайд Ц.Оюунбаатар, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн Ш.Магван, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон олимпод оролцох тамирчид, үе үеийн олимпийн медальтнууд, иргэд оролцлоо.
Ёслолын ажиллагааг нээж Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат үг хэллээ. Тэрээр,
“Монголчууд бидний хүсэл тэмүүлэл, итгэл найдварыг тээсээр “РИО-2016” зуны олимпийн XXXI наадамд 42, паралимпийн зуны XV наадмыг зорих 8 тамирчнаа үдэн мордуулахад бэлэн боллоо.
Хүн төрөлхтний эв нэгдэл, шударга өрсөлдөөний талбар болсон Олимпийн наадамд манай Монгол Улс 1964 оноос оролцож эхэлснээс хойш өнөөг хүртэл чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын төрлөөр 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл нийт 24 медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
Монгол Улсын Засгийн газар, Олимпийн наадамд бэлтгэх Үндэсний хороо баг тамирчдаа олимп, паралимпийн наадамд амжилттай оролцох бүхий л нөхцөл бололцоогоор хангахад онцгойлон анхаарч ажилласан.

Мөн их спортод хайртай ард түмэн, зон олон та бүхний баг тамирчдаа гэсэн урмын дэмжлэг, уухайн түрлэг, сэтгэлийн хандив чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэе.
“Рио-2016” олимп, паралимпийн наадамд оролцох Монголынхоо баг тамирчдыг сэтгэл санаа, санхүүгийн хувьд дэмжиж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд маань тамирчиддаа туслах аяныг буухиалан үргэлжлүүлсний дүнд Олимпийн хөгжлийн сангийн тэтгэлгийг баг тамирчиддаа олгож байна.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд, манай улсын баг тамирчид Бээжин, Лондонгийн олимпод үзүүлсэн амжилтаа ахиулж эх орныхоо нэрийг дэлхий дахинаа цуурайтуулна гэдэгт итгэл дүүрэн байна.
“РИО-2016” олимпийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаа намирч
Монгол Төрийн дуулал дахин дахин эгшиглэхийн билэгтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэж хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом үндэсний хэмжээнд аялсан. Энэ санд цугласан хандиваас олимпод оролцох тамирчдад тэтгэлэг олголоо. Зуны олимпийн наадам энэ оны 8 дугаар сарын 5-нд, паралимпийн наадам 9 дүгээр сарын 7-нд эхлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл