Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Т.Гантөмөрийг томиллоо

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар Тогмидын Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Б.Бадрал эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасныг Нийслэлийн Засаг дарга хүлээн авсан байна.
Ерөнхий менежер Т.Гантөмөр нь 1959 оны 09.18-нд төрсөн. Удирдахуйн ухааны доктор, Хүний их эмч, Улс төр судлаач, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1999-2004 онд Удирдлагын академи, 1997-1999 онд ТЗУХ институт, 1991-1993 онд Улс төрийн их сургууль, 1977-1982 онд Анагаах ухааны дээд сургууль, 2001 онд МУИС- ХЗСургуулийг тус тус төгссөн.
1982 онд Сүхбаатар аймгийн Хийлийн цэргийн 0146-р ангид Хүний их эмч, 1984-1985 онуудад Улсын клиникийн төв эмнэлэгт Хүний эх эмч, 1985-1987 онуудад Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалын газарт Эмчилгээ эрхлэсэн орлогч, 1987-1989 онд Ээрмэлийн үйлдвэрт Цехийн эмч, 1989-1992 онуудад Ардын армийн 022-р ангийн Эмнэлгийн албаны дарга, 1992-1995 онуудад Анагаах Ухааны дээд сургуулийн Эрүүл мэндийн ажилтан хийж байжээ.
Улмаар 1995-2000 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, намын хорооны дэд дарга, 2000-2004 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2004-2008 онд Удирдлагын академын докторант, багш 2011-2012 онуудад Ерөнхий сайдын зөвлөх, 2008-2016 онд НИТХ-ын МАН-ын бүлгийн дэд дарга зэрэг албан тушаал хашиж байжээ. Тэрээр “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ын одон, “Алтан гадас” одон, Нийслэлийн “Хангарьд” одон, Боловсрол, эрүүл мэнд, хууль зүй, байгаль орчин, эдийн засгийн тэргүүний ажилтан, Төрийн захиргааны шилдэг менежер зэрэг шагналуудаар шагнуулсан байна.

0 Сэтгэгдэл