Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Ж.Эрдэнэбат: Шаардлагатай бүх зардлыг хасаж, танана
Монгол Улсын төсөв, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өгөхдөө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газраас цаашид баримтлах бодлого, авах арга хэмжээг танилцуулсан. Эдийн засгийн нөхцөл байдлын талаарх үнэн бодит мэдээллийг хүргэхгүй бол гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй хэмээн тооцож байгаа аж. Ингээд Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг хөндлөнгийн байгууллагуудын манай улсын эдийн засагт хийх бодит үнэлэлт дүгнэлт чухал гэж үзжээ. Үүний дараа ямар арга хэмжээ авч ажиллах чиглэл илүү тодорхой болох юм байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах зөвлөл гэж ЗГХЭГ-ын дэргэд байгуулж, шаардлагатай арга хэмжээг авах гэнэ. Дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих 1 хувийн татварын бодлогыг ойрын үед боловсруулж, УИХ-д өргөн барих нь. Татварын өр төлбөртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж, элдэв төрлийн дарамт учруулдаг байдлыг цэгцлэхээр Сангийн яам холбогдох байгууллагуудад үүрэг өгчээ. Ам.долларын ханшийг өсгөсөн Үнэ тогтворжуулах хөтөлбөр, “Сайн” тодотголтой хөтөлбөрүүдийг цэгцлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр мөн ажиллаж байгаагаа хэлэв.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Төсвийн алдагдлыг бууруулахаар шаардлагатай бүх зардлыг хасна. Төрийн өндөр албан тушаалтан, бага тушаалтай зэргээр нь ялгахгүйгээр цалин хасах бодлого баримтлана” гэдгээ мэдэгдлээ. Хавтгайрсан халамжийг дэмжихгүй, зөвхөн зорилтот бүлэгт чиглэсэн бодлогоор ажиллана гэв. Өмнөх Засгийн газар төсвөө танаж, дэд сайд нарыг цомхотгож байсан бол одоогийн Засгийн газар эсрэгээрээ ажиллаж байгаад сэтгүүлч тайлбар хүссэн. Үүнд тэрээр “Дэд сайдтай байх нь МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэр” гээд түүнийгээ дагаж ажиллана гэдэг хариулт өгсөн юм.
Хятадын “Bank of China” банкийг оруулж ирэхээр болсон эсэхэд эцсийн шийдвэр гараагүй. Одоогоор гадаадын дөрвөн ч банкнаас Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлт тавьсан, хаанахын ямар банкууд гэдгийг хэлэх боломжгүй гэлээ.
Иргэдээс хамгийн ихээр сонирхож байгаа асуулт болох ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэхэд Засгийн газрын тэргүүн “Барилга, хот байгуулалтын сайд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Урьдчилгаа төлбөр болон зээлийн хүүг бууруулах уу, журмаар заасан 80 ам.метрээс дээш хэмжээтэй орон сууцыг ипотекийн зээлд хамруулах уу зэргийг судалж байгаа. Ипотекийн зээл үргэлжлэнэ хэрэгжинэ” гэж мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл